МОНГОЛ УЛСААС ТЭЭВЭРЛЭГДЭЖ ИРСЭН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС КОРОНАВИРУС ИЛЭРСЭН БАЙНА

 Эрээн хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажлын хэсэгт таван оршин суугч Монголоос худалдан авсан бараагаа хүлээн авсан талаараа мэдэгдэж, улмаар нуклейн хүчлийн шинжилгээ хийхэд хариу нь эерэг гарчээ.

Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн газар коронавирусний халдвар зөөвөрлөгдөн ирэхээс урьдчилан сэргийлэхийн тулд халдварын эрсдэл өндөр орнуудаас бараа бүтээгдэхүүн худалдан авахаа зогсоохыг оршин суугчдадаа уриалсан байна.

Мөн халдварын эрсдэл өндөр орнуудаас есдүгээр сарын 15-наас хойш хүлээн авсан бараа бүтээгдэхүүнүүдээ холбогдох албаны төлөөлөгчдөд мэдүүлэн зохих журмын дагуу устгуулахыг уриалжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.