Б.ЧОЙЖИЛСҮРЭН ЭХНЭР Д.ЭНХГЭРЭЛИЙН ХАМТ “ХАУС ИНВЕСТ” ХХК-ИАРАА “САНСАР ГАРДЕН” ХОТХОНЫГ ХУУЛЬ БУСААР ЭХЛҮҮЛЖ, “А” ЗӨВШӨӨРЛӨӨ АВАХДАА АВЛИГА ӨГЧЭЭ

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Сү.Батболдын “Чингис” зочид буудалтай хаяа залган “Сансар гарден” хотхоныг барих явцдаа Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Мэргэжлийн комиссын гишүүдэд асар их хэмжээний авлига өгсөн байна. /АТГ-аас шалгаж байгаа гэх мэдээлэл байна/ 

Сансарт, Сэлбэ голын эрэгт байрлах Сү.Батболдын “Е март” худалдааны төв, “Чингис” зочид буудлын хашаан доторх 2.4 га газрын тасалж авч , Хотын дарга Д.Сумъяабазар өнгөрөгч 2022 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр А/214 тоот захирамж гаргаж, Сү.Батболдын “Е март” худалдааны төв, “Чингис” зочид буудалтай хаяа залгаа 1330100115 нэгж талбарын дугаартай 2.4 га газрыг Б.Чойжилсүрэн, түүний эхнэр Д.Энхгэрэл нарын “Хаус инвест” ХХК-д 2037 он хүртэл эзэмшүүлэхээр олгожээ. 

Ингээд Б.Чойжилсүрэн, Д.Энхгэрэл нар тус 2.4 га газар дээрээ “Хаус инвест” ХХК-иараа “Сансар гарден” нэртэй нийт найман блок, тус бүр нь 25 давхар 832 айлын орон сууцны хотхон барьж эхэлсэн ба тус хотхоныхоо барилгын ажлыг “Архитектур төлөвлөлтийн даалгавар” буюу “А” зөвшөөрөлгүйгээр хууль бусаар эхлүүлсэн !!!

Хууль бус барилгынхаа хөрсний усыг Сэлбэ голд нууцаар цутгаж байсан нь баригдсан !!! 

Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс барилгын үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гарсан !!!

“Сансар гарден” хотхоноо хууль бусаар барьж эхэлснээсээ бүтэн жил орчмын дараа Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас “Архитектур төлөвлөлтийн даалгавар” буюу барилгын “А” зөвшөөрлөө нөхөж авчээ !!!

Хамгийн ноцтой нь, “А” зөвшөөрлөө нөхөж авахдаа Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын Мэргэжлийн комиссын гишүүдэд авлига өгснийг нь АТГ-ынхан илрүүлсэн !!! 

Эх сурвалжийн мэдээллээр, Б.Чойжилсүрэн, Д.Энхгэрэл нар Мэргэжлийн комиссын таван гишүүнд тус бүрд нь 100 сая төгрөг, нийт 500 орчим сая төгрөгийн авлигал өгсөн нь эхний байдлаар тогтоогдон шалгагдаж буй. 

Түүнчлэн, Б.Чойжилсүрэн, Д.Энхгэрэл нар “Хаус инвест” ХХК-иараа “Сансар гарден” хотхоныг хууль бусаар эхлүүлж, “А” зөвшөөрлөө авахдаа авлига өгснөөс гадна Усны тухай хууль зөрчсөн ноцтой хэрэгт ч холбогдож байгаа. 

Тодруулбал, “Сансар гарден” хотхон нь Сэлбэ голын эргээс хэдхэн алхмын зайд байрлаж байгаа. Усны тухай хуулийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.2.1-т “Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барихыг хориглоно” гэж заасан байдаг. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.