"INEL ZAISAN VILLAGE" ХОТХОНЫ ОРШИН СУУГЧИД УСНААСАА ХАЛДВАР АВЧ , ЦУСАН СУУЛГА ӨВЧНӨӨР ӨВЧИЛЖЭЭ

ХУД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Inel Zaisan village" хотхоны оршин суугчид гэдэсний халдварт өвчин болон цусан суулга өвчний халдвар авчээ.

Тус хотхоны оршин суугчид энэ сарын 1-ний өдрөөс эхэлэн гүйлгэж халуурах шинж тэмдэг илэрч эхэлсэн байна. Энэ төрлийн шинж тэмдэг илэрч буй оршин суугчдын тоо нэмэгдэж, гэрийнх нь уснаас муухай үнэр гарах болсноор эдгээр өвчлөл нь уснаас болсон байх магадлалтай хэмээн үзэж оршин суугчид Усны газарт дээж хүргүүлэн шинжилгээнд хамруулжээ. 

Тус хотхон нь төвийн усны шугамд хамаардаггүй бөгөөд тусдаа гүний худгийн ус хэрэглэдэг байна.Улмаар усны газрын шинжилгээгээр "Inel Zaisan village" хотхоны гүний худгаас гурван төрлийн эмгэг, өвчин үүсгэгч нян, бактери илэрч , оршин суугчид цусан суулга өвчнөөр өвчилжээ. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.