ХИЛИЙН ЗУРВАСТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХААР ХӨӨЦӨЛДӨЖ БАЙСАН ХЯТАД КОМПАНИ ОТРЫН БҮСЭД 50 МЯНГАН ГА АШИГЛАХААР БОЛОВ УУ?

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Бичигтийн боомт нь далайд хамгийн ойр Монгол Улсын хилийн гарц. Олон нүүрсний орд энэ боомтоос холгүй үйл ажиллагаа явуулдаг зэргээр энэ боомтын үнэ цэнэ өдрөөс өдөрт өсөж буй. Боомтоор гарч байгаа ачаа эргэлт нэмэгдэж байгаа зэргээс Бичигтийн боомтын үнэ цэнэ харагддаг. Тиймдээ ч энэ боомт, Эрдэнэцагаан суманд үйл ажиллагаа явуулах гэсэн гадна дотнын олон компани очер дугаар үүсгэж байгаа. Энэ бол Сүхбаатарчуудын хувьд гэлтгүй САЙН МЭДЭЭ. Гэвч сайны хажуугаар саар бас байна. Тухайлбал, ганц нэгхэн компанид давуу эрх олгодог, бичиг баримтыг нь аймаг, сумын Засаг дарга нар нь өөрсдөө барин ийш тийш давхидаг ийм буруу жишиг тогтож байна. Ийм давуу эрхтэй нэг компани нь БНХАУ-ын иргэний 100 хувийн эзэмшлийн “Чинберри”.

Энэ компани өнгөрсөн оны сүүлээр Монгол Улсын хилийн зурваст үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүсч үүнийг нь аймгийн Засаг дарга М.Идэрбат, Эрдэнэцагаан сумын Засаг дарга Г.Эрдэнэчулуун нар бүтээхээр хэрхэн хөөцөлдөж байсныг та харж байна.

Тэгвэл Монгол Улсын дархан хилийн зурваст үйл ажиллагаа явуулахаар аймаг, сумын Засаг даргын дэмжлэгтэйгээр хөөцөлдөж байсан “Чинберри” компани “Б” хувилбартаа шилжжээ.

Тэд өдгөө Эрдэнэцагаан сумын хамгийн үржил шимт отрын нутагт 50 мянган га газар ганцаараа хадлан хадах эрхээ нээчихээд сууж байна. Бусад хувь хүн, аж ахуйн нэгжүүд хамгийн ихдээ 5000 га газраас хадлан авах эрх авч байхад “Чинберри” 50 мянган газарт “эзэн сууж” байна.


Эрдэнэцагааны үржил шимт нутгаас 50 мянган га хадлан хадаж экспортлох эрх авах гэж байгаа “Чинберри” компаний эзэн нь Sayinmuren бөгөөд Эрдэнэцагааныхны эртний танил Хархүү хэмээх өвөрмонгол эрийн хүү, Мөрөн гэдэг нэрээрээ аймаг болон сумын Засаг дарга нартай нэлээд ойр дотно харилцаатай хэмээн Эрдэнэцагааны уул уурхайнхан дунд алдаршиж яваа нэгэн.

 

эх сурвалж:24tsag.mn

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.