ХУУЛЬ БУС ТОМИЛГОО: ЭЦА-НЫ ЭРЭН СУРВАЛЖЛАХ ХЭЛТЭСТ АЖЛААСАА ХАЛАГДАЖ БАЙСАН Б.ЧУЛУУНХҮҮ ТОМИЛОГДЖЭЭ

Манай улсад шатлан дэвших зарчим буюу мерит тогтолцоо төрийн албанд хэрэгжихээ байгаад олон жилийн нүүрийг үзжээ. Эрх барьж байгаа намын даалгавар сайн биелүүлдэг, гар хөлийнх нь үзүүрт гүйж чадсан нөхдүүд төрийн өндөр дээд албан тушаалд илбэдүүлэн суух нь олны нүдэнд ил.

Энэ зарчим мөн л цагдаагийн албанд байнгын шахуу үйлчилдэг билээ. Үүний нэг тод жишээ нь ажлаасаа халагдсан хүн хүртэл том даргын суудалд заларсан нь олны гайхшралыг төрүүлээд байна.

Тодруулбал,  Одоогийн Эрүүгийн цагдаагийн албаны 7-р хэлтсийн 1-р тасгийн дарга буюу Эрэн сурвалжлах хэлтсийн тасгийн даргаар цагдаагийн ахмад Б.Чулуунхүү ажиллаж байна. Уг албанд тэрээр 2023 оны 02 сард гэнэт томилогдсон байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Б.Чулуунхүү нь өмнө нь Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст ажиллаж байгаад ажлын дутагдал гаргасан гэх шалтгаанаар ажлаасаа халагдаж байсан аж.

Үүрэгт ажлаа хуулийн дагуу гүйцэтгээгүйн улмаас ажлаасаа халагдсан хүнийг ямар нэгэн үндэслэлгүйгээр шууд ийнхүү томилсон нь Төрийн албаны тухай хууль болон цагдаагийн албаны тухай хуулийн олон заалтуудыг тус тус зөрчжээ.  Эх сурвалж: Асу.мн  

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.