УНААЧ ХҮҮХДҮҮДИЙН 60 ХУВЬ НЬ ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ГУТАЛТАЙ БАЙНА

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан хязаалан насны морьдын уралдаанаар эхэлж унаач хүүхдүүдийг бүртгэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангасан хувцас хэрэглэлд хяналт тавих ажлыг ГБХЗХГ, Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон дүүргүүдээс хүүхдийн эрхийг хангах мэргэжилтнүүд Хүй долоон худагт ажиллаж байгаа. 

Хүүхдүүдийн хувцасны стандартад шагайнаас дээш түрийтэй гутал, шагайвчтай байх ёстой гэж заажээ. Гэвч унаач хүүхдүүдийн 60 хувь шаардлага хангахгүй гуталтай байгааг хүүхдийн эрхийн байцаагч нар хэлж байна.

Мөн дараагийн насны морьдын уралдаануудад хүүхдэд стандартын шаардлага хангасан гутал өмсүүлэхийг уяачдад анхааруулаад, хязаалан насны морьдыг уралдааны замд гаргажээ.


 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.