ЗГ:2-3 НАСТНУУДЫГ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛАХ АСУУДЛЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Засгийн газрын өнөөдөр (2021.11.03)-ийн хуралдаанд:

 Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 2,3 настнуудыг цэцэрлэгт хамруулах эсэх талаарх судалгааг танилцуулжээ. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус яамнаас оруулж ирсэн 2,3 настнуудыг цэцэрлэгт хамруулах эсэх талаарх судалгаа, мэдээлэлтэй танилцаад дахин сайн судалж, бэлтгэлээ ажлаа бүрэн хангаж, тодорхой шийдвэрээ яаралтай оруулж ирэхийг үүрэг болгосон байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн хуралдаанаар III тун хийж эхлээд удаагүй байгаа, хүүхдүүд вакцингүй учир маш их эрсдэлтэй учраас маш сайн судалгаатай, төлөвлөгөөтэй тодорхой шийдвэрээ дахин танилцуулахыг үүрэг болгосон байна.



Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.