ICE TOP ХАМТЛАГИЙН ДУУЧИН МАНСУУРУУЛАХ БОДИС ХЭРЭГЛЭН МАШИНТАЙГАА СҮХБААТАРЫН ТАЛБАЙГ ХӨНДЛӨН ДАВХИСАН УУ?

Өнгөрсөн шөнө буюу 2021/11/2-3-ыг шилжих шөнө ICE TOP хамтлагийн нэр бүхий нэг гишүүн мансууруулах сэтгэцэд нөлөөлөх төрлийн бодис хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал эхний байдлаар тогтоогдсон байна. 

Эх сурвалжийн мэдээллээр: Тус иргэн мансууруулах сэтгэцэд нөлөөлөх төрлийн бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулан төв талбай  буюу Сүхбаатарын талбай дээгүүр хөндлөн давхиж цагдаагийн алба хаагчид түүнийг  таслан зогсоосон гэсэн мэдээлэл байна. Бид энэ асуудлыг тодруулан эргэн мэдээллэх болно.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.