ХРИСТИЙН СҮМИЙН НОМЛОГЧ ЭРЭГТЭЙ ШАВЬ НАРАА "ХҮЧИРХИЙЛДЭГ" ЮМ БИШ БИЗ !

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэгэн христийн сүмд эрэгтэй хүүхдийг ихэвчлэн сургалтад хамруулдаг гэх. Ингэхдээ тэдэнд гадаад хэлээс гадна хүмүүжлийн олон талт хичээлийг заадаг байна. Тэндэхийн номлогч гэх дунд эргэм насны гадаад эр бий бөгөөд гаднаас нь харахад эелдэг даруухан зантай, тусламж гуйсан болгонд өглөгийн гараа сунгаж тусалдаг.

Харин нэр бүхий өмгөөлөгчийн батлан мэдээлж байгаагаар тус номлогч 10 гаруй настай нэгэн хүүгийн биеийнх нь эмзэг хэсэгт нь өдөр бүр шахуу хүрч, таалахыг оролддог талаар хүүгийн ээж өмгөөлөгчид хандсан аж. Дээрх ээжийн мэдээлсэнээр номлогчийн энэ бузар үйлдэл ганц нэгээр тогтохгүй байх магадлалтай бололтой. Харин тус хэргийн талаар хохирогч хүү цагдаагийн байгууллагад мэдэгдэж, мэдүүлэг өгөхөөс татгалзжээ.

Шашны байгууллагад тавих хараа хяналтыг чангаруулж, тагнуул, цагдаа, прокурорын байгууллагууд хяналт, шалгалтыг шат дараалж зохион байгуулж заншихгүй бол Монголчууд шашны нөлөөнд торлогдож, ирээдүй хойч үе маань бэлгийн хүчирхийллийн золиос болсон ч хуулдийн байгуулллагаас   татгалзаж , тэдний үйлдлийг гааруулсаар байж мэдэх нь ээ.



Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.