ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ Ц.НЯМДОРЖИЙГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛСЭН ҮҮ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржийг УИХ-ын дахь АН-ын бүлгийн зөвлөх Д.Мөнх-Эрдэнийн өгсөн гомдлын дагуу албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.

Түүнийг өөрийн хамаарал бүхий этгээдээ төрийн өндөр дээд албанд томилоход нөлөөлсөн байж болзошгүй гэх үлндэслэл байгаа аж.Тэрээр өөрийн төрсөн хүү Н.Анхбаярыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилж, үйл ажиллагаанд хяналт тавьж, чиглэл өгч удирдаж байгаа нь хууль зөрчсөн асуудал хэмээн хууль, хяналтынхан үзжээ.

Засгийн газрын 2021 оны долдугаар сарын 29-ний хуралдаанаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Н.Анхбаярыг томилсон байдаг. Үүнээс өмнө түүний аав Ц.Нямдорж нь ЗГХЭГ-ын даргаар томилогдсон байсан.үний зэрэгцээ АТГ-аас Ц.Нямдоржийг хууль хяналтын байгууллагаас үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт буруутган шалгаж эхэлсэн бйаж болзошгүй аж. Ц.Нямдорж нь ХАСХОМ-тээ тус бүр нь 500 сая төгрөгийн үнэ бүхий хоёр амины орон сууцтай хэмээн бүртгүүлсэн. Ингэхдээ дээрх орон сууцыг худалдаж авсан хөрөнгийн эх үүсвэр нь тодорхойгүй байгаа учраас хөрөнгийн эх үүсвэрийг нь шалгах ажиллагаа эхэлсэн гэх мэдээлэл ч байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.