ХАМТРАН АМЬДРАГЧАА ХОРИН НАЙМАН УДАА ХУТГАЛЖ АМЬ НАСЫГ НЬ ХОХИРООЖЭЭ

 

10-сарын 28-нд "Астра вилла" хотхоны гадаа хүн халдлагад өртсөн байна, юү болсон нь мэдэгдэхгүй, хувцас нь урагдаж цус болсон эмэгтэй хүн байна гэх дуудлага Ц.Е.Г ирсэн байна. Тодруулбал тус байрны 09 тоотод түр оршин суух иргэн Н.Б (эм 24-настай) нь хамтран амьдрагч болох С.Б.Д-т оршин суух хаягтай Т.Ч (эр 35 настай)-нь согтуурсан үедээ цээжин тус газар нь хоёр удаа хутгалж, биеийн бүх хэсэгт 28 тооны хутганы шархтай амь нас нь хохирсон байна. 

  

Амь хохирогч хар тамхины асуудлаар өмнө нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан, хамтран амьдрагчтайгаа таарамжгүй харилцаатай байсан байна.  

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.