"ЭНЭ ЖИЛ НЭГ БОЛОН АРАВДУГААР ХОРООЛОЛ, III, IV ХОРООЛЛЫН ЭЦЭС, БАГА ТОЙРУУ ГЭЭД 19 БАЙРШИЛД ДУЛААНЫ ШУГАМ СОЛИНО"

"Жил бүр шугам сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг хийдэг. Энэ нь тухайн шугам сүлжээг өвлийн улиралд хэвийн байлгах зорилготой. Цаашид 30, 40 жил болсон шугам сүлжээг шинэчлэх шаардлагатай.

Энэ жилийн хувьд төвийн 27.1 км дулааны шугамыг шинэчилнэ. Үүнд:

  • Бага тойруу, Багшийн дээдээс СУИС-ийн урдуур Цэцэг төвийн уулзвар хүртэлх бүтэн тойрох цэвэр усны шугамыг бүрэн солино.
  • Blue sky урд талын Жамьян гүний гудамж буюу Төвийн номын сангаас Багшийн дээд хүртэл
  • Хорооллын эцэс гээд Дэлхийн банк, ЕСБХБ-ны санхүүжилтээр солих юм. Наймдугаар сарын 5-н гэхэд дулааны шугам сүлжээ солих ажил дуусна" хэмээн УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж мэдээллээ.

Ботаникаас цааш Улиастайн гүүр хүртэл 1.8км дулааны шугамын ажил хийгдэж байгаа аж. 

Тэрээр дулааны шугамын ашиглалтын хугацаа 25-30 жил байдаг. Улаанбаатарт дулааны үндсэн 15 магистраль шугамтай. Энэ жилийн хувьд түр засвар хийх бус дулааны шугамыг нэг болон аравдугаар хороолол, III, IV  хорооллын эцэс, Бага тойруу, Хан-Уул, Улиастай гээд 19 байршилд иж бүрнээр нь солино хэмээв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.