МЭДЭГДЭЛ

 

2023 оны 04-р сарын 02-ны өдөр shinetoli.mn фэйсбүүк пэйж хуудсаар “ХУУЛЬ ШҮҮХИЙНХЭН АВЛИГА АВЧ, ЭЗНИЙГ НЬ ШОРОНД ХИЙНГҮҮТЭЭ БИЗНЕСИЙГ НЬ БУЛААДАГ “ХОНГИЛ” БИЙ БОЛЖЭЭ. ЦАГДАА, ПРОКУРОР, ШҮҮГЧИД МӨНГӨ АВЧ, “НОМИН”-ИЙН Ш.БАЯРСАЙХАНД БАНК ДЭЭРЭМДЭЖ АВЧ ӨГСӨН “СХЕМ”-ИЙГ ИЛ БОЛГОЖ БАЙНА” гэсэн үндэслэлгүй, илт худал ташаа мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарааж байгаа учир арга буюу энэхүү мэдэгдлийг гаргаж байна. 

“Эрэл” ХХК-ийн үүсгэн байгуулагч  Б.Эрдэнэбат нь “Эрэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга хэмээн үнэн бодит байдлыг худал зохиомлоор хэлж, хуурамч бичиг баримт үйлдэн 20 тэрбум төгрөгийг Ариг банкинд оруулах мэтээр залилан авч хувьдаа завшсан илтэд тодорхой эрүүгийн хэргийг Монгол Улсын Дээд шүүхээс шинжээч томилохоор буцаасан шийдвэрийг мөрдөн байцаалт, прокурорын шатанд өөрийн хамаарал бүхий хүмүүсээр дамжуулан хэргийг хэрэгсэхгүй болгуулж, ямар ч  хэрэг хийгээгүй мэтээр худал  ярьж, нэг ч төгрөгийг буцааж төлөөгүй байгааг бид шударга шүүхийн өмнө үнэн зөвийг тогтоолгоно. 

Шударга бусын хонгил гэж байдаг бол тэрийг Б.Эрдэнэбат мэтийн үнэнийг худал, хуулийг гууль болгож чаддаг, улсад нэг ч төгрөгийн татвар төлдөггүй мөртлөө Монгол Улсын Засгийн газрыг өөрийг нь хохироосон мэтээр гүжирдэж, хувийн хэвшлийг залилж (ХААН БАНК, ХАС БАНК, ХӨГЖЛИЙН БАНК), олон тэрбум төгрөгийг зориулалтын бус хувийн хэрэгцээ, улс төр, хонгилдоо зарцуулж, хууль шүүхийн байгууллагаар илтэд хэргээ нуун дарагдуулдаг этгээд л үүсгэдэг байх. Монгол Улсын Хөгжлийн банкны хэргээс ганцаараа мултарч, иргэний хэргийн шүүх хурлыг 23 удаа хойшлуулж чадсан этгээд өөрийнхөө энэхүү залилангийн үйлдэлдээ нэр бүхий хүмүүс, байгууллага, албан тушаалтнуудын нэрийг барьж илтэд худал мэдээлэл тарааж байгаад харамсаж байна. 

“Ариг Банк” ХХК-ийг дээрэмдсэн мэтээр мэдэгдэл хийхдээ дурдсан 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Монголбанкнаас Ариг банканд хүргүүлсэн албан бичигт Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны А-355 дугаар тушаалын дагуу банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2019 оны 01 дүгээр улиралд багтаан 50 тэрбум төгрөгт хүргэх үүргийг хангаагүй тул банк байгуулах зөвшөөрлийг хүчингүй болгох нөхцөл бүрдсэнийг мэдэгдье гэснийг “Ариг банк ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК нь банкны дүрмийн санг нэмэгдүүлэх үүргээ огт биелүүлээгүйтухайн үеийн Ариг банканд хийсэн Монголбанкны иж бүрэн хяналт шалтгалтаар өөрийн хамаарал бүхий этгээдүүддээ зарим үл хөдлөх хөрөнгөө шилжүүлж хуурамч бичиг баримт үйлдэн, банкны шийдвэр гаргалтанд нөлөөлж хувьдаа 12.6 тэрбум төгрөгийг авч зарцуулсан (Энэхүү хэрэг Авлигатай тэмцэх газар шалгаж байна хэмээн удаашруулж 3 жил орчим болж байгаа), Мөн өөрийн эхнэрийн дүү Төмөрхүүд 748 сая төгрөгийг урамшуулал гэж хууль бусаар олгож хил давуулан оргон зайлуулсан зэрэг банкны ашигт ажиллагаа хангалтгүй, активын чанарын үзүүлэлт буурсан, банканд учирч байгаа аливаа эрсдэлийн түвшин өндөр, өөрийн хөрөнгө нь банкны зах зээлийн эрсдэлийн түвшинг удирдахад хангалтгүй зэрэг зөрчил, дутагдлууд удаа дараагийн шалгалтаар илэрсэн зэрэг олон гэмт үйлдлээ нуун дарагдуулах, цаашлаад эрүүгийн болон залилангийн шинжтэй үйлдэл нь эд мөрийн баримтаа устгах, дарагдуулах зорилготой банкны үйл ажиллагаанд нөлөөлж байгаа  далд санаа юм.

 

“Дэм Санхүүгийн Нэгдэл” ХХК (Б.Эрдэнэбат)-ийн тухайн үед Ариг банкинд эзэмшиж байсан 1,000 ширхэг хувьцааг өнөөдөр ч гэсэн “Дэм Санхүүгийн Нэгдэл” ХХК эзэмшиж байгаа бөгөөд бид Монгол Улсад мөрдөгдөж байгаа Банкны тухай хууль, Компанийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, дүрэм журмын дагуу Ариг банканд зохицуулагч байгууллагуудын зохих зөвшөөрөлд үндэслэн Ариг банкны 50,000 гаруй харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашгийн үүднээс нэмэлт хөрөнгө оруулалт оруулсан болохыг үүгээр хариуцлагатайгаар мэдэгдэж байна. 

Гагцхүү банк дампууруулах өөрийн залилангийн болон эрүүгийн үйлдлээ нуун дарагдуулах далд санаа агуулсан энэхүү үйлдлээ олон нийтэд худал мэдээллээр хүргэж байгаа Б.Эрдэнэбатыг бид холбогдох байгууллагад шалгуулж үнэн зөвийг тогтоолгох болно. 

 

 

 

“Ариг Банк” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Улаанбаатар Импэкс” ХХК

 

Улаанбаатар хот

 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.