ТӨВ АЙМГИЙН БАТСҮМБЭР СУМЫН ЗАСАГ ДАРГААР АВИЛГЫН ГЭМТ ХЭРЭГТЭН Г.МӨНГӨНХАЗААРЫГ ТОМИЛОХ ГЭЖ БАЙГАА ЮУ ?

Төв аймгийн Батсүмбэр сумын засаг дарга Д.Ганболд Монгол улсын эрүүгийн хуулиар хариуцлага хүлээсэн тул засаг даргын сунгаа зарлагдаж ,Сумын Иргэдийн хурлаар Гансүхийн Мөнгөнхазаар гэгч засаг даргаар томилогдохоор сонгогдсон гэх мэдэээлэл байна. 

Асуудлын гол нь Г.Мөнгөнхазаар гэгч нь 2016 оны 06-р сарын 27 өдрийн 212 дугаартай шүүхийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1 дүгээр зүйлээр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлээр шүүгдэгч Гансүхийн Мөнгөнхазаарыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж,  5.400.000 ( таван сая дөрвөн зуун мянган ) төгрөгөөр торгожээ.

Энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хариуцлага хүлээж ажлаасаа халагдсан засаг дарга Д.Ганболдтой хамтран үйлдсэн ба Сумын Иргэдийн Хурлын дарга Б.Цэцэнтунсаг, Улсын асрамжийн газрын дарга н.Эрдэнэхүү нар үгсэн тохиролцож Гансүхийн Мөнгөнхазаарыг томилуулахаар улайрч буй гэдгийг эх сурвалжууд мэдээлж буй.

Гансүхийн Мөнгөнхазаар сумын 3-р багын дарга хийж байгаад дээрх эрүүгийн хариуцлага хүлээж ажлаасаа халагдсан боловч өнөөдөр Улсын асрамжийн орлогч даргын албан тушаал хашиж байгаа. Мөн түүнийг мэргэжил боловсрол үгүй хуурамч дипломтой гэх мэдээлэл ч бий. 

Эндээс харахад ажил албаны дадлага туршлага үгүй мэдлэг боловсрол үгүй удаа дараа гэмт хэрэг үйлдэж байсан этгээдийг сумын МАН-ынхан, засаг даргаар томилохоор тохирчээ.

Гэтэл удахгүй тухайн сумын 100-н жил, ЕБ Сургуулийн ч мөн 100-н жилийн ой тохиох гэж байхад авилгын хэрэгтэй этгээдийг засаг даргаар томилох гэж буйг иргэд эгдүүцэн эсэргүүцэж буй аж. Эх сурвалжийн хүсэлтээр тухайн мэдээллийг сурвалжлах болно.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.