ХИЛИЙН ЗУРВАС БҮХИЙ УУРХАЙД ХАЛДСАН ЗЭВСЭГТ ЭТГЭЭДҮҮД БАРИВЧЛАГДЖЭЭ

1. Урьд өмнө удаа дараа ял шийтгэгдсэн “Ука” хочит Л.Алтанхуяг нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Ай Лофт” нэртэй бааранд бусадтай бүлэглэн нийтийн хэв журмыг ноцтой зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан иргэн н.Түвшинбаярын нуруун тус газарт нь 1 удаа хутгалж хүнд гэмтэл учруулсан.

2. Эрүүгийн олон удаагийн ял шийтгэлтэй “Идэрээ” хочтой Жанчигийн Идэрчулуун нь Сүхбаатар дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт бусдад хутга тулган 7758УНР улсын дугаартай ногоон өнгийн “Jimny” маркийн тээврийн хэрэгслийг дээрэмдсэн.

3. Урьд өмнө удаа дараа ял шийтгэгдсэн “Маараа” хочит Мөнгөнсарын Амартүвшин нь Дорноговь аймгийн “Юу Шанг Тоу Зи” ХХК-ний удирдлагуудыг заналхийлэн 10 сая төгрөгийг нь дээрэмдэн авсан.

4. Ёобо хочит Ё.Батболд, Дэгнээ хочит Д.Бямбасүрэн, Шар хочит Э.Энхбат нар нь бүлэглэн Хэнтий аймгийн Батноров сум Улаан-Өндөр гэх газарт үйл ажиллагаа явуулдаг жоншны нөөцтэй газрыг авах зорилгоор ”Бичигт Ногоон тал” нөхөрлөлийн тэргүүн Б.Мөнхбаярыг айлган сүрдүүлж заналхийлсэн, өөрсдөд ашигтай үйлдэл хийхийг шахаж шаардсан.

5. Урьд өмнө удаа дараа ял шийтгэгдсэн А.Даваасүрэн нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 30-р байрны гадна БНХАУ-ын иргэн Wu Zhenjun-ийн биед халдан зодож, гар утсыг нь дээрэмдсэн.

6. Сэжигтэй этгээдүүд болох Ж.Түвшинтөр, Г.Алдаржав нар галт зэвсэг, хутга ашиглан бусдыг айлган сүрдүүлэх, бусдын биед санаатай гэмтэл учруулсан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан.

7.Удаа дараагийн гэмт хэрэгтэй Т.Баттулга нь бусадтай бүлэглэн цахим орчинд MGM.Casino нэртэй мөрийтэй тоглоомын сайтыг ажиллуулан, их хэмжээний орлого олж мөнгө угаасан.

8. Олон удаагийн хулгайлах үйлдэлтэй гэмт хэрэгтэн Пүрэвжавын Цэнгэлтөгс нь Нийслэл хотын дүүргүүдийн нутаг дэвсгэрээс олон удаагийн үйлдэлтэй хулгайн гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан.

9. Тогоочийн Жаргалсайхан нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р багийн Халамжийн хашааны урд бусдын биед гэмтэл учруулсан.

10. 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Зүчи” зочид буудлын ойролцоо Н.Мөнх-Учрал, З.Гурвансайхан, Х.Оюунболд нар нь Гангаа, Занаа нарыг айлган сүрдүүлж заналхийлэн Гангаагийн унаж явсан 2017 онд үйлдвэрлэгдсэн шаргал өнгийн Lexus LX-570 маркийн автомашиныг нь Занаагийн өрөнд авлаа гэх зэргээр дээрэмдэн авсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.