ТОВЧООД БОЛОН ОНОШИЛГООНЫ ТӨВҮҮДЭД RFID УНШИГЧ 455 ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛЖЭЭ

Зам тээврийн нэгдсэн системийн талаар Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг мэдээлэл өгөв.

Гуравдугаар сарын 1-нээс төрийн өмчийн байгууллагын автомашин болон нийтийн тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг/чип/ суулгаж эхлээд байгаа.

Түүний мэдээлснээр тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID технологийн хүрээнд нийслэлийн авто замын гэрлэн дохиотой 138 уулзварт 343 шон, 11 байршилд шон суурилуулжээ.

Нийслэлийн харьяа шалган бүртгэх найман товчоо, оношилгооны таван төвд радио давтамж тодорхойлох RFID уншигч 455 төхөөрөмжийг суурилуулсан байна. Ингэснээр RFID системийг хэрэглээнд нэвтрүүлэх дэд бүтцийн ажил бүрэн хангагджээ.

Шалган бүртгэх товчоодоор орж ирэх орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийн ангиллаас хамаарч 1,000-10,000 төгрөгийн хооронд төлбөрийн нэхэмжлэх системд үүсэж, төлбөрийн мэдээллийг тээврийн хэрэгслийн үйлчилгээний нэгдсэн https://smartcar.mn/ систем рүү илгээснээр иргэд товчоодоор орж, гарахад урт дараалал, түгжрэл үүсгэхгүйгээр дараа төлбөрт байдлаар төлөх боломжтой болжээ.

Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээ буюу Таван шарын уулзвараас Офицерын уулзвар хүртэл нийт 44 цэгт 45 камер

Баянгол дүүргийн Модны 2-ын уулзвар

Төмөр замын сургуулийн урд уулзварын гурван цэгт дугаар илрүүлэх, хурд хэмжих, улаан гэрлийн зөрчил, эгнээ байрын зөрчил, давхар эргэлтийн зөрчил илрүүлэх 37 камер байрлуулжээ. Энэ нь үр дүнгээ өгч, зөрчил илрүүлэлт хоёр дахин нэмэгдсэн байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.