НӨХӨН СОНГУУЛИЙН ЯЛАЛТ ЕРӨНХИЙ САЙДЫН ТАКТИК БАЙСАН ГЭВ ҮҮ

 

МАН-ын бүлгийн энэ сарын 25- ны өдрийн хуралдаанаар МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ : "Энэ удаагийн нөхөн сонгуульд манай нам ялалт байгуулсан нь миний "Тактик"-тай холбоотой. Намын нэр хүнд унасан энэ үед Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг зөвлөхөөрөө томилсон нь нөлөөлж, нөхөн сонгуульд ялалт байгуулсан” гэх утгатай үгийг бүлгийн гишүүддээ цухуйлгасан талаархи мэдээлэл байна.

Нөхөн сонгуулийн үеэр Л.Оюун-Эрдэнэ : "Х.Баттулгыг зөвлөхөөрөө томилж байж МАН Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд ялалт байгуулна. Тэгэхгүй бол тус сонгуульд АН ялах магадлалтай. Тиймээс зөвлөхөөрөө Х.Баттулгыг томилсон" гэж хэлж байсан талаархи ч мэдээлэл байсан юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.