Ц.АНАНДБАЗАР-ын эзэмшилд байсан газрын зөвшөөрлийг ЦУЦАЛЛАА
БЗД-ийн 4-р хороонд байрлах Жуковын хөшөөний ард талын талбайг нийтийн эдэлбэр газар болгохын төлөө иргэд эсэргүүцлээ илэрхийлсээр байсан. Тэгвэл уг асуудлаар өнөөдөр /2020.09.15/-ийн хуралдаанаар Жуковын хөшөөний ард талын талбайд олгосон газрын зөвшөөрлийг цуцлан нөхөн сэргээлт хийж, цэцэрлэг барих шийдвэр гаргасан байна. Тодруулбал, энэхүү талбай нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эзэмшилд байсан. Тэгвэл газар эзэмшлийн эрхийг цуцалж, нөхөн сэргээлт хийхээр болжээ.