ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙН АЯН ӨРНҮҮЛЖ БАЙНА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тэтгэлэг төлөгч нартаа зориулж Хуулиа дээдэлж - Үүргээ биелүүлье Хүүхдийн тэтгэлэг - Хүүхдийн ирээдүйн аян өрнүүлж байна. 

Уг аяныг БАНК, ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШООДЫН ТӨЛБӨР БАРАГДУУЛАХ АЖЛЫН АЛБАНААС нийгмийн хариуцлагын хүрээнд олны танил уран бүтээлчидээр дамжуулан дараах сурталчилгааг хүргэж байна. Энэхүү аянд тэтгэлэг төлөгч эцэг, эх асран халамжлагч та бүхнийг идэвхтэй оролцож хүүхдийн ирээдүйг хамтдаа бүтээлцэхийг уриалж байна. 

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ 40 дүгээр зүйл

Тэтгэлгийн хэмжээ 40.1.Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараахь хэмжээгээр тогтооно:

40.1.1. 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар; 

40.1.2. 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгоно. 

41 дүгээр зүйл. Тэтгэлэг олгох хэлбэр, хугацаа 41.1.Тэтгэлгийг дор дурдсан хэлбэрээр олгож болно:

41.1.1.мөнгөн хэлбэрээр; 41.1.2.эд хөрөнгөөр. 41.2.Тэтгэлгийг дараахь хугацаагаар олгож болно:

41.2.1.сар, улирал, хагас жил, жилээр;

41.2.2.нэг удаа. 

41.3.Тэтгэлгийг хариуцагчийн цалин хөлснөөс суутгал хийх буюу хамтран өмчлөх эд хөрөнгөөс оногдох хэсгийг тодорхойлох үед болон бусад байдлаар олгож болно.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.