Х.БАЯСГАЛАН: ЦАГДААГИЙН ЗҮГЭЭС ӨГСӨН ХОРИХ АНГИАС ХҮН АВЧ ГАРСАН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ТАШАА
Өчигдөо Цагдаагйн Ерөнхий газрын дарга, Дотоодыг цэргийн командлагч Ж.Болд иргэн Э.Одбаяр болон Монголхүү нарыг цагдан хорьсон асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ цагдаагийн алба хаагчдын биед халдсан, хууль ёсны шаардлагыг биелүүлээгүйн улмаас цагдан хорьсон. Харин энэ цагдан хориотой холбоотой үймээн гарсан гэсэн юм. Мөн тэрээр хоригдж байсан иргэнийг хорих байрнаас хэсэг бүлэг этгээдүүд зөвшөөрөлгүй шууд авч гарсан гэх ноцтой мэдээлэл өгсөн билээ. Цагдан хорих байрнаас хүн авч гарсан гэх мэдээллийн дагуу ШШГЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн дарга, хошууч Х.Баясгалангаас тодруулалаа. - Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 461 дүгээр ангийн Цагдан хорих байрнаас хүн авч гарсан гэх мэдээлэл нь ташаа мэдээлэл бөгөөд тус ангийн шалган нэвтрүүлэх байрны иргэд хүлээж авах хэсэгт иргэд, өмгөөлөгч, Цагдаагийн байгууллагын алба хаагчдын хооронд маргаантай асуудал үүссэн. Үүнтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа Э.Одбаяр өлсгөлөн зарласан гэх мэдээлэл гараад байгаа? Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан Э.Одбаяр өлсгөлөн зарлаагүй байгаа. Уг мэдээлэл нь ташаа мэдээлэл байна.