ИРГЭДЭД ХУТГА ТУЛГАН ЗОДОЖ, ЭД ЗҮЙЛИЙГ ДЭЭРЭМДЭХ, ОРОН БАЙРНЫ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ УДАА ДАРАА ҮЙЛДСЭН БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ БАРИВЧИЛЛАА

Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдэд хутга тулган зодож улмаар гар утас болон бусад эд зүйлийг нь дээрэмддэг бүлэг этгээдүүдийг баривчилжээ.

Тухайн этгээдүүд нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дээрэмдэх гэмт хэрэг нэг, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орон байрны хулгайлах дөрвөн гэмт хэргийг үйлдсэн байна. Иймд дээрх этгээдүүдийг баривчилж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа бөгөөд гэмт хэрэгт хохирсон иргэд Баянгол, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт хандана уу гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

                                                 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.