25 April 2020
10 mins read
159k Views
INCRUISES санхүүгийн пирамид тогтолцооны залилан нь өөрсдийгөө MLM шууд худалдааны компани олон улсад бүртгэлтэй гэж одоог болтол тархи угааж хүмүүсийг залилж мөнгийг нь авсаар байгаа аж. Тус байгууллага нь дэлхийн шууд худалдааны нийгэмлэгүүдийг нэгдсэн холбоо “Fedsa” европын холбоонуудын шууд худалдааны нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо , “Rdca” болон ОХУ-ын шууд худалдааны нийгэмлэг гэх MLM –ийг хэрэгжүүлэгч / MLM гэдэг нь Multi Level Marketing буюу орчуулбал олон шатлалт маркетинг гэсэн үгийн товчлол / нь Монгол улсын хуулиар хориотой. Ийнхүү дэлхийн гол байгууллагууддаа бүртгэлгүй , мөн МУ-ын бүртгэлийн ерөнхий газарт ч одоогоор ямар нэг ижил төстэй нэршилээр ААН болон ТББ-аар бүртгэгдээгүй байгаа аж. Гэтэл тус байгууллага нь клуб нэрийн ард улс үндэстэн дамнасан цэвэр санхүүгийн пирамид тогтолцоогоор залилан луйвар хийж өдгөө аймаг орон нутгуудад салбар нэгжүүдээ нээсээр иргэдийг олноор нь залилсаар байна. Харин шүгэл үлээж сэрэмжлүүлсэн иргэнийг гүтгэлээ хэмээн мэдэгдэл мэтийг гаргаж суугаа бололтой. Тус санхүүгийн сүлжээний залиланд багадаа 10 000 гаруй хүн хамрагдсан хэмээн тооцоолход тэдгээр хүмүүсийн 50-н хувь нь идэвхитэйгээр сар бүр хамгийн багадаа 100-н долларыг тус бүртээ тус сүлжээндээ өгдөг гэвэл зөвхөн ганцхан сүлжээний залилангаар хамгийн багадаа 500 000-н доллар Монголоос ямар ч хяналтгүйгээр гадагшаа урсах боломжтой. Үр дүнд нь араасаа хэр олон хүн элсүүлж хичнээн хүнээс мөнгийг нь уг залиландаа оруулж чадсан нь мөнгө авч усан онгоцоор далайгаар тун цөөн аялах боломжтой бололтой. Харин INCRUISES –ийн Манлайбаатар гэгч нь урьд нь олон жил сүлжээний залилангаар орлогоынхоо эх үүсвэрийг олж байсан бөгөөд өмнө нь NSP гэх өдгөө дампуурсан сүлжээний залиланг оруулж ирж байсан гэхчилэн хэд хэдэн санхүүгийн пирамид залилантай шууд холбоотой хүн гэдгийг учир мэдэх эх сурвалж илчээд байгаа. Үүний зэрэгцээ олон улсад болон ОХУ-д тус байгууллагыг санхүүгийн пирамид залилан луйвар мөн юм хэмээн өнгөрөгч 11 сард зарлаад байна. Дашрамд мэдээлэхэд : INCRUISES понзын санхүүгийн пирамидын залиланд шар айраг хамтлагын дуучин аялагч Г.Ганхүүгийн нэрийг ашиглаж байжээ.Түүнийг нь тэрээр өөрийн сошиол орчиндоо нийтлэсэн байна. Иргэд та бүхэн хуулиа дагаж санхүүгийн залилангийн хохирогч болохгүй байхыг анхаарна уу… .