25 April 2020
10 mins read
159k Views
"Сэтгүүлчдийг ална" хэмээн сүрдүүлсэн улс төрч БСШУ-ны сайд, Элчин сайд асан Ё.Отгонбаярын байж боломгүй үйлдэл анхаарлын төвд ороод байна. Түүний сүрдүүлгэд өртсөн сэтгүүлчид болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөл болсон сэтгүүлчид өнөөдөр /2021.01.26/ энэ асуудлаар хэвлэлийн хурал зарлан дараах мэдээллийг өг лөө. ZARIG.MN САЙТЫН ЭРХЛЭГЧ Н.ӨНӨРЦЭЦЭГ: Ё.ОТГОНБАЯРЫН ЭХНЭР Ш.БАТНАСАН ХӨГЖЛИЙН БАНКНААС 17,2 ТЭРБУМЫН ЗЭЭЛ АВСАН "Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн тоонд энгийн иргэд бус улс төрчтэй хамаарал бүхий компаниуд байгааг бид олсон. Х.Баттулгын зөвлөхөөр 19 настайгаасаа эхлэн 14 жил ажилласан залуу 113,9 тэрбум төгрөг аваад төлөөгүй. УИХ-ын гишүүн Б.Ундармаа өөрийн төрсөн хөвгүүдийн нэр дээрх компаниар дамжуулан 43,2 тэрбум, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир эхнэрийнхээ хамаарал бүхий компаниар их хэмжээний зээл авсан. Ё.Отгонбаяр эхнэрийнхээ хамаарал бүхий "Нүүдэлчин групп" хэмээх компаниар дамжуулан 17,2 тэрбум төгрөгийн зээл авсан. Уг компанийг одоогийн эхнэр Ш.Батнасан эзэмшдэг. Уг компани 2018 онд авсан зээлээ өнөөг хүртэл төлөөгүй. Сэтгүүлч У.Оргилмаа уг мэдээллийг рэтивит хийж, өөрийн байр сууриа илэрхийлсэн. Энэ асуудлаар сэтгүүлч У.Оргилмаа болон манай сайтыг ална хэмээн сүрдүүлсэн. У.Оргилмаа сэтгүүлч уг асуудлаар хуулийн байгууллагад хандсан байгаа. Энэ тухай ярих байх" гэв. СЭТГҮҮЛЧ У.ОРГИЛМАА: Ё.ОТГОНБАЯРЫН ЗАНАЛХИЙЛЛИЙГ ЭЦА-НААС ШАЛГУУЛНА "2022.01.24-ны өдөр Хөгжлийн банкнаас найдваргүй зээл авсан иргэдийн мэдээллийг би хараад өөрийн байр сууриа илэрхийлсэн. Гэтэл Ё.Отгонбаяр над руу "3-4 удаа ална, Заригтай чинь хамт, байгаа газраас чинь олоод ална" зэргээр заналхийлсэн. Тиймээс би асуудлаар Эрүүгийн цагдаагийн албанд гомдол гаргаж, мэдүүлэг өгсөн. Өнөөдөр өглөө над руу уучлал гуйсан мэдээлэл цахимд байршуулсан ч, энэ хэрэг хэдийн хяналтаас гарсан. Иймд би энэ асуудлыг хуулийн байгууллагаар зохих ёсоор хандана. Ингэснээр цааш, цаашдын сэтгүүлчид ажил, албаа айдасгүй гүйцэтгэж чадна" Одоогийн байдлаар МАН-ын даргын зөвлөх, МУ-ын ерөнхий сайдын зөвлөх хүнийхээ хувьд байж болмооргүй ёс зүйн алдаа гаргасан гэж бодож байна. Тиймээс ЭЦА-нд хандсан байгаа мөн МАН-аас одоо хашиж байгаа албаас нь чөлөөлөхийг шаардаж байна гэв. СЭТГҮҮЛЧ Ч.ЛОДОЙСАМБУУ: ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛ, УЛСТӨРЧДИЙН БУЛХАЙГ ДЭЛГЭСЭН СЭТГҮҮЛЧ БҮР РҮҮ "АЛНА" ГЭЖ МЭССЭЖ БИЧИЖ, ЗАНАЛХИЙЛЭХ ҮҮ? Сүүлийн үед хэн нэгнийг ил задгай заналхийлдэг болсон. Одоо төрийн сайд нь заналхийлж байна. Төрийн эрх мэдэл нэг талдаа төвлөрөхөөр муу тал нь эрх мэдлээ нийгэм рүү ашиглаж эхэлж байна. Хөгжлийн банканд 1.3 их наяд төгрөгийн чанаргүй зээл бий. Одоо шүүхэд хандсан нь 800 тэрбум төгрөг. Дахиад 500 тэрбум төгрөг нь дэлгэгдэнэ. Тэрийг ярьсан болгоныг заналхийлэх юм уу? Дахиад олон хэргийг дэлгэнэ. Тэр бүрт сэтгүүлчдийнхээ амийг алдчихмааргүй байна. Одоо холбогдох хүмүүст нь хариуцлага тооцох хэрэгтэй Ерөнхий сайд аа.