СХД-ИЙН ИТХ-ЫН ДАРГА Б.ХУЯГБААТАР АМРАЛТАНД “ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” НЭРЭЭР 16Н САЯ ТӨГРӨГӨӨР АРХИДАН СОГТУУРАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар захирамж гаргаж өнгөрсөн 9-р сард хорооны иргэдийн Нийтийн хурлын дарга, тэгүүлэгчдэд зориулсан “Иргэдийн Нийтийн хурлын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангахад анхаарах зарим асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулжээ. 

Хэлэлцүүлгийг хотод бус харин амралтын газар явуулж , 16н сая төгрөг зарлагаджээ. Цар тахлын хүнд цаг үед бүхий л хурал зөвлөгөөн, сургалт, хэлэлцүүлгийг зайнаас явуулж байгаа бол дээрхи хэлэлцүүлгийг амралтын өдрийг тааруулж ,  агаар салхинд хэлэлцүүлсэн нь хэлэлцүүлэг гэхээсээ илүүтэй агаарлалт , архидалт мэт харагдаж байгаа юм.

Мөн иргэдээ төлөөлөх , иргэдээ халдварт өвчнөөс хамгаалах эрхэм үүрэгтэй хурлын дарга нь халдвар хамгааллын дэглэмээ зөрчөөд бүлэг бөөгнөрөл үүсгэсэн бололтой.

Түүний даргалдаг СХД нь нийт 43 хороотой. Тэгвэл 43н Нийтийн хурлын дарга нар дээр тэргүүлэгчид нэмэгдэж , хурлын нарийн бичгийн дарга нар гэхчилэн хуран цугларсаар 100 гаруйгуулаа зугаалжээ.

Зугаалагсадыг автобусаар зөөн “Хишиг Монгол” амралтын газарт хүргэж хэлэлцүүлэх нэгийн дор архидан согтуурцгаасан гэх мэдээлэл бий. Архидан согтуурахад нь л зориулагдсан төсөв 10 аад сая төгрөг болсон гэх мэдээлэл ч байгаа. Амралтын байр, танхимын төлбөрт 7,5 сая гээд нийт 16 сая төгрөгийг энэхүү хэлэлцүүлэгтээ зарцуулжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.