П.АНУЖИН ГИШҮҮНИЙГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛСЭН ҮҮ

      УИХ-ын гишүүн П.Анужинг АТГ-аас эрх мэдэл  албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.Тодруулбал : Тэрээр УИХ-ын гишүүн асан Р.Будын хүүтэй хамтарч, нийтийн эзэмшлийн газрыг албан тушаал, эрх мэдлээ ашиглан, хүч түрэн булаан авч эзэмшсэн нь  Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлах Доржийн гудамжны нийтийн эзэмшлийн газар аж. Тус газар дээр тэд “Лүнда” нэртэй барилга барьж, цэнгээний газар, биллъяард, авто угаалгын ил зогсоол ажиллуулах болжээ. Дээрх асуудлаар АТГ-аас түүнийг шалгаж эхэлсэн гэдгийг хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Тэгвэл П.Анужин нь 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс  улсын их хуралд сонгогдсон.Тэрээр  нэг жилд 390 сая төгрөгийн орлоготой, 900 сая төгрөгийн үнэлгээтэй нэг орон сууцтай, 280 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр автомашинтай, 100 сая төгрөгийн үнэлгээтэй газар эзэмшдэг, 520 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 103 сая төгрөгийн хадгаламж, 200 сая төгрөгийн авлагатай юм байна.       УИХ-ын гишүүн П.Анужин нь тэрбум 36 сая төгрөгийн үнэлгээ бүхий малтай бөгөөд үүнд нь хурдан удмын 200 адуу, 80 үхэр, 300 хонь, 100 ямаа бий аж.

Тэгвэл түүнийг ийнхүү эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр АТГ – аас шалгаж эхэлжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.