ХАРДАЛТЫН УЛМААС ХАМТРАН АМЬДРАГЧАА ХӨНӨӨЖ, ОХИНЫГ НЬ ХУТГАЛАН ГЭМТЭЛ УЧРУУЛЖЭЭ

Тодруулбал :  2021.10.18-ны 20.30-ын үед согтуурсан үедээ иргэн /эр.41н/ Я гэгч хамтран амьдрагч /эм.40н/ Э-г  хардалтын улмаас баруун гарын суган тус газарт хутгалан, амь насыг нь хохироож, түүний охин /эм.19н/ Б-гийн зүүн гуян тус газарт хутгалж, гэмтэл учруулсан байна.


Тодруулга : 11 настай хүүхэд хажуу айлруугаа гүйн орж ээж, эгч хоёрыг хутгалчихлаа цус алдаад байна гэсний дагуу цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгчээ. Амь хохирогч холбогдогчтой хамтран амьдраад 4 сар болж байгаа гэх.

 


Одоогийн байдлаар тус хэргийг БЗДЦХ-1 хэлтэс шалгаж байна.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.