ХЭНТИЙД НЭГ ИРГЭНД 2.7 САЯ , НИЙСЛЭЛЧҮҮДЭД НЭГ БҮР 300К ХУВААРИЛСАН “ШОГ” ТӨСӨВ

2022 оны улсын төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Ирэх онд улсын төсвийг 18 их наядын зардал, 16 их наядын орлоготойгоор төсөөлсөн. Аймгуудаас Хэнтий аймагт нийт төсвийн 10 хувь буюу 214 тэрбум төгрөгийг төсөвлөсөн нь тус аймгийн нэг иргэнд 2.7 сая төгрөг оногдохуйц төсөв бол харин нийслэл Улаанбаатар хотын нэг иргэнд 300 мянган төгрөг төсөвлөгдөхүйц төсөв төлөвлөгджээ.

Үүний зэрэгцээ Орхон аймагт ирэх жилд ердөө гурван төсөл хэрэгжүүлэх бол Хэнтий аймагт 89 төслийг хэрэгжүүлэхээр тусгаад байгаа харьцангүй төлөвлөгөө байна.

Хэнтий бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүйн сайдын нутаг. Тиймээс тэд төрийн өндөр дээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж , давуу эрхээ хэт давамгай эдлэж өөрсдийн сонгогдсон тойрогтоо,  өөрсдийн нутаг нугадаа төсвийн мөнгөнөөс ийн асар их хэмжээгээр хуваарилж дараагийн сонгуульдаа санал авахад бэлтгэж эхэлсэн байж болзошгүй гэх хардлага хаа сайгүй хөвөрч байна.

 Дашрамд мэдээлэхэд :  Өнгөрсөн 2021 оны төсвийн хөрөнгийг 21 аймагт хуваарилсан жагсаалтыг харахад ч Хэнтий аймагт хамгийн их буюу 125.8 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Улаанбаатар хотын нэг иргэнд 90 мянган төгрөг ногдож байсан бол Хэнтийн нэг иргэнд 1.6 сая төгрөгийг улирагч жил хуваарилж байжээ.

Эндээс харахад төрөөс төсвөөс ийн илт давуу төсөв , төсөл хөтөлбөр хэрэгжүүлж зарцуулж цацаж буй тус аймаг бүтээн байгуулалт ,  хөгжил цэцэглэлт , ажлын байр амжиргааны төвшнөөрөө асар үсрэнгүй  түүчээлэхийг бид зөвхөн атаархангуй ажиглаж , тэд аархангүй зарцуулах бололтой ... 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.