25 April 2020
10 mins read
159k Views
Манай улсад асар том газар нутгийг га талбайгаар нь эзэмшчихсэн тэгээд газрын доорх баялагийг нь ухаж цөлмөж байгаа Хятадын 100н хувийн хөрөнгө оруулалттай 2 том компани байна. Монгол улсад хамгийн том газар нутаг буюу нийт 220 452 га талбайг хамаарах тусгай зөвшөөрлийг БНХАУ-ын 100н хувийн хөрөнгө оруулалттай хоёрхон компани эзэмшиж байна. Энэ нь Монгол улсын баялаг дээр Хятад иргэд хэрхэн эзэн суусан байгаагийн хамгийн том нотолгоо юм. ”Чайна инвэстмэнт Монголиа” компани буюу Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани 207 645н га буюу тусгай зөвшөөрөлд хамаарах талбайн хэмжээгээр Монгол улсад нэгдүгээрт бичигдэж байгаа талбайг эзэгнэжээ. Энэ нь төрийн өмчит Монголросцветмент компанийн эзэмшиж байгаа талбайгаас 14 дахин том талбай юм.Түүгээр ч зогсохгүй манай улсад хамгийн олон лиценз эзэмшдэг 10н компанийн нийт талбайн нэгдсэн дүнгийн 63н хувийг зөвхөн “Чайна инвэстмэнт Монголиа” компани дангаараа эзэмшиж байна.Энэ нь манай улсын Говьсүмбэр аймгийн Шивээ говь сумын нутаг дэвсгэрээс 2,5 дахин тус аймгийн Баянтэс сумын нутаг дэвсгэрээс 2. 2 дахин том талбай юм. Мөн европын холбооны Австри Чех Унгар гурван улсын нийт газар нутгийн хэмжээг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний газар нуцтаг бүхий талбайг Хятадын 100н хувийн хөрөнгө оруулалтай компани Монгол улсад эзэмшиж байна.Гадаадын тэр дундаа урд зүгийн эзэн холбогдогчидтой компаниуд Монголдд ийнхүү дур зоргоороо авирлаж Монголын баялагийг хоослож байна. “Чайна инвэстмэнт Монголиа” компаниас гадна Хятадын 100н хувийн хөрөнгө оруулалттай бас нэгэн компани үйл ажиллагаагаа явуулж байгаа нь “Мо Энко” компани юм.Тус компани нь нийт 10н тусгай зөвшөөрлийг буюу 12 807н га талбайг Монгол улсад эзэмшдэг. “Мо Энко” нь Хонгонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Монгиолиа энержи корпрэйшин лимитэд”-ийн охин компани.Тус компани Ховд аймгийн Дарви Үенч сумын нутагт Хөшөөтийн уурхайд нүүрсний олборлолт хийж байгаа. Энэ 2 компанийн Монгол улсад эзэмшиж байгаа газар нутгийн га талбайгаас л харахад Монголын ард түмний баялагийн жинхэнэ эзэд нь та бид биш мөн сайн муу нэртэй дотоодын компаниуд ч биш харин Хятад иргэд Монголын нутагт эзэн сууж хамаг орд уурхайнуудыг нь хоослон цөлмөж байгаагийн нотолгоо юм. Гэтэл баялагийн жинхэнэ эзэд болсон Монголын ард түмэн барлаг мэт ядуу амьдарцгааж архинд живсээр л байна.