Ш.РАДНААСЭД: ЗААВАЛ ЯЛ ӨГ, ЭСВЭЛ ЦАГААТГА ГЭСЭН ХУУЛИЙН ТӨСӨЛ ОРУУЛЖ ИРЛЭЭ

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дэмжлээ. Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын  гишүүд асуулт асууж, Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж нарын гишүүдээс хариулт, тайлбар авсан юм. УИХ-ын гишүүн Н.Учрал, Н.Алтанхуяг нь анхан шатны шүүхээс хэргийг буцаах зохицуулалтыг үлдээх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, холбогдох үндэслэл, тайлбарыг хэлж байлаа.

Хэрэг буцааж болохгүй гэдэг хуулийн зохицуулалт дор хэргийг нягтлахгүйгээр, шүүх заавал шийдвэр гаргах шахалтад орох эрсдэлтэй гэдэг байр суурийг илэрхийлж байв. Түүнчлэн шүүхээс өмнөх мөрдөн байцаах, прокурорын шатны үйл ажиллагааг сайжруулахгүйгээр, шууд шүүх эцсийн шийдвэрийг гаргаж байхыг хуульчлах нь эрсдэлтэй гэв. 

Эрүүдэн шүүвэл яах уу. Тэр хохирлыг шүүхийн шатанд яаж зөвтгөх юм бэ. Шүүх хурал дээр  хохирогч эсвэл гэрч мэдүүлэгээсээ татгалзвал яах уу. Шүүх буцаах ямар ч боломж байхгүй. Заавал яллана эсвэл цагаатгаад явуулна. Энэ дотроо авах нэг зүйл нь  прокурор хэрэг татдаг байдлыг өөрчлөх нь зөв л байх.  Тэр тусмаа олны анхаарал татсан хэргүүд шүүх рүү шилжихгүй байх вий дээ. Мөрдөн байцаалтын шатанд хэрэг замхраад алга болдог болох вий дээ гэж харагдаж байна хэмээлээ.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.