Ч.УЛААН САЙД АСАН “УРТ ГАРТ”-ЫН ХАЛДЛАГАД ӨРТСӨН ҮҮ ...

            ХХААХҮ-ийн сайд асан Чүлтэмийн Улаан гэх эрхэм МУ-ын их хурлын гишүүнээр 6-н удаа сонгогдсон байдаг.Тэгвэл түүний гэрт “Хулгайч” нэвтэрч эд зүйсийг нь хулгайлсан байж болзошгүй байна.

Тодруулбал : ХУД-4-р хороо  “Зэд вилла хотхоны … тоотын цонхоор хулгайч орсон байна” гэсэн дуудлага мэдээлэл өчигдөр буюу 2021 оны 10-р сарын 11-ны өдрийн 21:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Ингээд иргэн Ч.Улааны эзэмшлийн таун хаусын цонхны салхивчийг түлхэн хулгайч орж мөнгөн аяганы 11 ширхэгтэй иж бүрдэл, хуучин цагийн дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга, хаш бугуйвч тус бүр 1ш, хаш ээмэг 1 хос, нийт 5 төрлийн 15 ширхэг эд зүйл алдагдсан байна.

Цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.