НҮҮРСНИЙ ЭКСПОРТТОЙ ХОЛБООТОЙ ТОО БАРИМТЫГ БНХАУ-ЫНХТАЙ ТУЛГАХ, МЭДЭЭЛЭЛ АВАХ АЖЛЫГ Б.БАТЦЭЦЭГ САЙДАД ДААЛГАЛАА

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар нүүрсний хулгайг шалгахтай холбоотой шаардлагатай мэдээллийг Хятадын талтай солилцох, тус улсаас гаргуулахад хамтрах ажлыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт шилжүүлсэн. Тэгвэл тус ажилд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг мөн анхаарч ажиллах үүрэг даалгаврыг өнөөдрийн /2022.12.07/ Засгийн газрын хуралдаанаар өгчээ. 

Энэ хүрээнд Монголын хилээр гарсан нүүрсний хэмжээ БНХАУ-ынхтай зөрж буй учраас нотлох баримтуудыг тус улсын эрх бүхий байгууллагуудын мэдээлэлтэй нарийвчлан тулгах шаардлага үүсч Улсын Ерөнхий Прокурорын газраас Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт хандсан байдаг. Учир БНХАУ-ын талаас холбогдох мэдээллийг гаргах боломжгүй гэх хариултыг манай прокурорт ирүүлсэн учраас ийнхүү Хууль зүйн сайдад хандсан гэдэг. Харин Хууль зүйн яамнаас тус улсад хандвал мэдээллийг ирүүлэх боломжтой аж.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.