ӨМНӨГОВЬ АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ ӨРГӨН ДЭЛГЭР БОЛЖ БАЙНА

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ ӨРГӨН ДЭЛГЭР БОЛЖ БАЙНА 
Түүхт 70 жилийн ойн баяр наадамд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Р.Сэддорж, аймгийн ИТХ-ын төөлөлөгч МУ-ын Тод манлай уяач Н.Хүрлээ нар ирж наадамчин олонд баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ. 
Булган сумын баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 64 бөх зодоглосоноос Улсын цолтой 7 бөх ирж зодоглолоо. Баяр наадмын бөхийн барилдааныг Улсын заан Ц.Одбаяр, Улсын начин Б.Сумьяа нар манлайлан барилдаж байна. 
Хурдан 6 нас, Жороо морьдын уралдаан болж байгаагаас баяр наадмын эхний өдөр хурдан Азарга, Их насны морьдын уралдаан болж түрүү магнайд  Булган сумын хурдууд тэргүүлж байна. 
Сурын харваанд Улс аймгийн цолтой цэц мэргэн харваачид ирж оролцож байна. Энэ жил тэгш ой Өмнөговь аймгийн хэмжээнд Булган суманд тохиож байгаа юм. Баяр наадамд Булган нутгийн ард түмэн хол ойроос зорин ирж өргөн дэлгэр наадамлаж байна..
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.