АЙМГИЙН УДИРДЛАГУУД УУЛ УУРХАЙН ААН-тэй ОНЛАЙН ХУРАЛ ХИЙЛЭЭ


Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн “23.6.10.аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувь.” гэж заасны дагуу 2022 оноос ААНОАТ-ын орлогын татвар төлөгчийн үйл ажиллагааны чиглэл, хаяг байршлын бүртгэл, сегментийн ангилалд үндэслэн аймгийн төсөвт хуваарилдаг болсон.
Том, дунд сегментийн татвар төлөгчийн татварын орлогыг татвар төлөгчийн үйл ажиллагааны чиглэлээс хамааруулан, үйл ажиллагааны байршлаар тодорхойлсон “Цахим төлбөрийн баримтын систем”-ийн төлбөрийн баримтын борлуулалтын орлогын нийт дүнг тодорхойлон, тухайн татвар төлөгчийн тайлант хугацаанд төлсөн орлогын дүнд харьцуулан сар бүр хуваарилалт хийнэ.
Энэ асуудалтай холбоотойгоор татвар төлөгч бүрийн Е-баримтаар нь орлогыг нь хаанаас эх үүсвэртэй орлого вэ гэдгийг ялгана. Баримтыг дистрикт кодоор ангилна. Дистрикт код гэдэг нь аймаг болгоныг кодолсон код юм.
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай аймгийн ИТХ-ын 2021 оны 12 сарын 02-ны 4/5 тоот тогтоол гарсан. Уг тогтоолыг уул уурхайн компаниудад И-майлаар хүргүүлсэн. Тиймээс энэхүү тогтоолоор Уул, уурхайн компани ҮХЭХ-н албан татварын 2 хувь, уул, уурхайн туслан гүйцэтгэгч компани 1,5 хувь болон өөрчлөгдсөн.
Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, 2022 оноос Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 7.1-д заасан орлогод ногдох албан татвар, Газрын төлбөр, ҮХЭХАТатварууд сумын төсвийн орлогод төвлөрөхөөр тусгагдсан байгаа тул сум орон нутгийн төсөвт төвлөрүүлэх орлогоо хуульд заасан хугацаанд бүрэн төвлөрүүлэх тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байна.
Онлайн хуралд ААН-ийн захирал, Санхүү хариуцсан удирдах албан тушаалтан, ерөнхий нягтлан бодогч нар оролцлоо.
Оролцох компаниуд: Оюу толгой, Цагаан өвөлжөө, Саус гоби сэндс, Монголын алт МАК, Хүрэн толгой коал майнинг, Эрдэнэс таван толгой, Таван толгой, Энержиресурс, Хур эрдэнэ баялаг, Баатарван транс, Хангад-Эксплорэйшн, Мөнх ноён суварга, Өсөх зоос, Жавхлант орд
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.