ГЭРТЭЭ ХАРИХААР ГАРСАН 14 НАСТАЙ ЭРЭГТЭЙ ХҮҮХЭД СУРАГГҮЙ АЛГА БОЛЖЭЭ

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт амьдардаг эрэгтэй хүүхэд сураггүй алга болжээ. Тодруулбал, хөрш айлаасаа гараад гэртээ харихаар явсан 14 настай эрэгтэй хүүхэд гэртээ ирээгүй бөгөөд одоогоор хаана байгаа нь тодорхойгүй сураггүй алга болсон байна.  Алга болсон гэх хүү 10 сарын 7-ны өдрийн оройн 22 цагийн орчимд цагдаагийн байгууллагад алга боллоо гэх мэдээлэл ирсэн аж. Түүнээс хойш тав хоногийн турш Гуулин тосгоны нийт 40 орчим хүн тасралтгүй эрэн хайсаар байна. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.