ЭРХ БАРИГЧИД ХҮЧЭЭ НЭГТГЭЭД “ХҮЧИНДЭЖ” БАЙНА

Д.Монголхүүгийн эрхээс Монгол ардын намын дарга нарын эрх илүүд тавигдах ёсгүй !!!

Зургаан цагдаа зодсон асуудлаар Д.Монголхүүг баривчлаад шоронд хорьсон.Хоригдсон Монголхүү цар тахлаар амиа алдаж буй иргэдийнхээ өмнөөс Засгийн газраас шударга ёс хүссэн байдаг.

Гэтэл түүнийг цагдаа зодсон хэрэг тохоод цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж , саатуулагдсан түүнийг 461 дүгээр ангиас Э.Одбаяр “хулгайлж” зугатсаныг  цагдаагийн том дарга нь “энэ нь маш ноцтой, үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал” хэмээн зарлав.

Сайн найзыгаа хэвтэрт ортол нь зодсон олимпийн аварга Н.Түвшинбаяр одоогоороо чөлөөтэй яваа, Монголын цагдаа нар түүнийг хэрэг үйлдэх үеэр барьж хорих нь байтугай, манаад зогсож байсан. Э.Цэндбаатарыг “нүдсэн” хоёр боксчинг хорилоо барилаа гэж лав сонсогдоогүй, эцэстээ нэгэн залуу спортын карьертаа цэг тавьсан.

Н.Түвшинбаяр нь Ерөнхийлэгч асан Х.Баттулгын "баруун гар". Э.Цэндбаатарыг зодсон боксчид Х.Нямбаатарын холбооныхон.Энэ мэт “ТЭДЭНД” хууль гууль болж байгаа бол , “БИДЭНД” төр төмөр нүүрээ үзүүлсээр байгаа...

Угтаа бол Д.МОНГОЛХҮҮГИЙН ЭРХЭЭС МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА НАРЫН ЭРХ ИЛҮҮД ТАВИГДАХ ЁСГҮЙ юм !!!

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.