Ч.САЙХАНБИЛЭГ: ТЭР “ОФШООР”-ДОО МИНИЙ КОМПАНИ, ХӨРӨНГӨ БАЙВАЛ ҮНЭГҮЙ АВААРАЙ

“Baker McKenzie” компанийн үйлчилгээ үзүүлж байсан компаниудын дунд Монгол Улсад “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьцаагаа худалдсан ОХУ-ын зэвсэг үйлдвэрлэгч “Росте компанийн нэр багтжээ. Уг хэлэлцээртэй холбогдуулан тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг шалгаж эхэлсэн гэж бичсэн тухай мэдээлэл цацагдсан юм.

Мэдээллийн хариуд Ч.Сайханбилэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлж пост оруулжээ. 

Тэрээр, “Хамаг хог новшоо чихдэг Тампуу гэж андуураа юу. Хамгийн хэцүү үед хамгийн хэрэг болсон төслүүдийг шийдсэний шагналд “Овт шар” болгох санаатай. Тэр Офшоор-доо миний компани, хөрөнгө олчихсон юм бол үнэгүй, шууд аваарай” хэмээжээ.

 



Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.