СЭТГҮҮЛЧ Л.МӨНХБАЯСГАЛАН ХАВДРЫН ЭМНЭЛГИЙН ТУЗ-ИЙН ГИШҮҮН БОЛОХЫН ТУЛД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫГ ШАНТААЖИЛЖ ЭХЭЛСЭН ҮҮ?

Эрүүл мэндийн салбарт эмнэлгүүд хагас бие даасан байдал руу шилжиж эхэлснээр улсын эмнэлгүүд эхнээсээ Төлөөлөн удирдах зөвлөлийг (ТУЗ) байгуулж эхэлсэн билээ. 

Хавдар судлалын үндэсний төвийн хувьд ТУЗ-д нь сэтгүүлч Л.Мөнхбаясгалан, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл нар орох хүсэлтээ илэрхийлээд багагүй хугацаа өнгөрчээ. Гэвч ХСҮТ-ийн эмч, ажилчид эмнэлгийнх нь ТУЗ-д ямар ч хамааралгүй, үйл ажиллагааг нь сайжруулахад хуруу ч нэмэргүй хүмүүс орох гэж буйд гомдолтой байгаагаа илэрхийлсэн талаар хэвлэлээр гарч байв. Тэгвэл сэтгүүлч Л.Мөнхбаясгалан ХСҮТ-ийн ТУЗ-ийн гишүүн болохын тулд эрүүл мэндийн салбарыг шантаажилж, самрахаар шийдсэн бололтой. 

“Сэтгүүлч Л.Мөнбаясгалан ХСҮТ-ийн ТУЗ-ийн гишүүн болбол ямар ашиг сонирхол үүсэх вэ”

Тэрбээр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй найз нөхдийн харилцаатай төдийгүй гишүүний 2020 оны сонгуульт ажлынх нь багт нь ажилласан. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг ХСҮТ-ийн ТУЗ-ийн гишүүнд зүтгүүлж байгаа бөгөөд ингэснээр ХСҮТ-ийн захирлыг томилох эрх, эмнэлгийн үйл ажиллагаа, төсөв, зарцуулалтанд хяналт тавих, хөндлөнгийн оролцоог бий болгох бүрэн боломжтой болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл Хавдрын эмнэлгийн даргаар хэн очихыг мэддэг, томилдог байх том эрх түүнд үүсэж байгаа гэсэн үг. 

ХСҮТ-ийн ТУЗ нь есөн гишүүнээс бүрдэнэ. Гурвыг эмч ажилчдын төлөөллөөс, нөгөө гурвыг нь иргэдийн төлөөллөөс, үлдсэн гурвыг төрийн захиргааны байгууллага буюу ЭМЯ, Сангийн яам, ЭМДЕГ-аас тус тус сонгодог.  

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус ТУЗ-ийн 9 гишүүний 5 нь УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй ямар нэгэн хамааралтай гэх. Энэ нь ТУЗ дээр Ж.Чинбүрэн гишүүн өөрийн шийдвэрээ эдгээр хүмүүсээр  дамжуулан гаргуулах магадлалтай гэсэн үг юм. ТУЗ нь захирлыг томилно, эмнэлгийн ажлыг хянана, төсвийн зарцуулалтыг хянах үүрэгтэй. Тэгэхээр Ж.Чинбүрэн гишүүний төлөөлөл таван хүн байгаа нь захиралтай хамтарч төсвийг хууль бусаар захиран зарцуулах магадлалтай гэж үзэж буй аж. Учир нь таван хүн дэмжвэл асуудал шийдэгддэг байна. Харин эмч, ажилчдыг төлөөлж буй хоёрхон хүнийг ТУЗ-д оруулж буй нь хангалтгүй гэж эмч, ажилтнууд өнөөдрийг хүртэл шүүмжилсээр байгаа аж. 

Хавдарын эмнэлгээ төвхнүүлж, авлига, хүнд суртлаас нь салгаж чадаагүй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан тэргүүтэй хүмүүс эрүүл мэндийн салбарыг эрүүлжүүлж, хүнд ачааллыг нь үүрээд даагаад явна гэдэг юу л бол! Ямартай ч тэд өөрсдийн эрх ашгийн төлөө эрүүл мэндийн салбарыг ухаж, ачааллаа дийлэхгүй ажиллаж байгаа эмч ажилтнаар “туг” тахин, Засгийн газар руу довтлохоор болсон бололтой

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.