ТҮРГЭН ТУСЛАМЖААР ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД ХҮРГЭГДЭН ИРСЭН ИРГЭН НАС БАРЛАА

Энэ сарын 7-нө өдөр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын харъяа эрүүлжүүлэх байранд саатуулагдахаар ирсэн иргэн нас барсан хэрэг гарлаа. 

Тодруулбал, тус өдөр эрүүлжүүлэх саатуулах байранд 50 орчим насны иргэн согтуу хүргэгдэж ирээд удалгүй нас барсан байна. Талийгаачийг түргэн тусламжийн эмч нар гудамжинд хэвтэж байхад нь очиж үзлэг хийхэд дагзандаа гэмтсэн байсан аж. Улмаар эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгөөд удалгүй нас барсан байна. Урьдчилсан шалгалтаар хамт согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн 47  настай иргэн цээж рүү цохиж газарт унагасан. Газарт унахдаа толгойн тус газраа хүнд гэмтэсний улмаас шархаа даалгүй нас барсан гэх дүгнэлт гарч шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна. 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.