АЛБАН ТУШААЛААРАА АШИГ ОЛЖ, АЖЛЫН БАЙРААРАА МӨНГӨ ХИЙЖ, УЛСАА УЛ БОЛГОДОГ ДАРГА НАР ГААЛЬД БИЙ...

Дорнодын гаалийн газрын дарга асан Б.Винтов “Зээр дөрөө” ХХК гэдэг хувийн компанитай. Энэ компаниараа газрын тосны бүрдүүлэлт хийнэ. Мэдүүлэг бичнэ. Ашиг сонирхолын асар том зөрчилтэй ажиллаж ирсэнг. Нэг үгээр хэлбэл, тус боомтоор хэдэн тн газрын тос гарсныг Монгол Улсын гааль бус Б.Винтов дарга мэдэж байсан хэрэг. Ингэж хардах үндэслэл өөрийнх нь ашиг сонирхолын зөрчил.

Бас яг иймэрхүү ашиг сонирхлын зөрчилтэй хүний нэг нь одоо Дорнод аймгийн Гаалийн газрын даргаар ажиллаж байгаа Б.Гэрэлт-Од болон Баянхошуу боомтын салбарын эрхлэгч Эрдэнэтөгс нар. Энэ хоёр даргын тус бүр нэг нэг “Ланд 200” маркийн машин газрын тосны “Петро Чайна дачин Тамсаг”-ийн туслан гүйцэтгэгч компанид сар бүр, тус бүр 3000 ам. долларын түрээсээр ажиллаж байна. Ийм нөхцөлд хэний эрх ашиг урдчилан хангагдах вэ. Ер нь ажил үүргийнхээ хуваарийн дагуу хяналт тавих ёстой дарга нар энэ мэт байдлаар дөрлөгдөж, дөнгөлөгддөг байхыг үгүйсгэх аргагүй ҮНЭН болжээ.

Нэмэлтээр мэдээллэхэд : 

Эрхэм журмын нөхөр Б.Асралт Танаа: Миний сонгуулийн сурталчилгаанд амжилттай ажилласан Учралзаяаг ажилд авна уу. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэмээн зурвас бичиж  80 шинэ гаальчдийн эгнээг бүрдүүлэлцсэн журмын нөхөд Б.Асралт даргад хангалттай олон бий аж.

Нэмэлтээр : 

Нууцын зэрэглэлд авахуулж байгаад 60 тэрбум төгрөгөөр тендергүй бариулсан ГЕГ-ын барилгыг Нэгүүн нээлттэй сурвалжлана.

Нэмэлтээр : 

УИХ-ын гишүүн Б.Бейсен саяхан Төрийн ордонд,их хурлын танхимд Ярантын боомтоор 400 000 тн нүүрс буюу 62 сая ам. долларын нүүрс хууль бусаар гарсан байх магадлал өндөр байна гэсэн мэдэгдэл хийсэн. Ядаж энэ “хулгай”-г Б.Асралт даргаар л битгий шалгуулаарай.

ЭХ СУРВАЛЖ: АТА.MN

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.