ГААЛЬД АЖИЛЛАЖ БУЙ БОЛ “АВЛИГА” АВЧ АМЬДРАХ ЁСТОЙ БА “БУЗРЫГ ОРУУЛЖ БУЯНЫГ ГАРГАЖ АМЬДАР” ГЭСЭН ДАЛД САНУУЛГАТАЙ АЖ...

Гаалийн байгууллагад Монгол төр гурван удаагийн хүнд цохилт үзүүлжээ. Нэгдүгээрт : 

  1. Гаалийг эхлээд хуулийн дагуу хэрэг бүртгэх чадамжгүй болгов. Ингэснээр гаальчид ур чадвараа ашиглах шаардлагагүй, эх орныхоо өмнө өргөсөн тангарагаа сахих,түүнийгээ биелүүлэх хамгаалалтгүй болжээ.Өөрөөр хэлбэл, төр бузрыг оруулдаггүй буяныг гаргадаггүй байгууллагыг үндсэн чиг үүргээс нь 90 хувь чөлөөлсөн байна.Төрд ингэх ямар шаардлага байв. Энэ эрүүл төрийн хийх ажил мөн байсан уу?

 

  1. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГЕГ-ыг гардан удирдаж ирсэн САНГИЙН ЯАМ гэдэг том толгойтой байгууллагын САЙД нар өөр өөрсдийн эрх мэдлийг урвуулан ашиглаж улс эх орноосоо урвасан гэж болох үйлдэл хийж ирсэн байдаг. 2012 оны үед Ч. Улаан хилээр хууль бусаар алт гаргах үйлдлийг илрүүлсэн гаальчдад олгодог урамшууллын арван хувийг олгохоо больсон явдал гаальчдын тухайд хоёр дахь том цохилт байв.

Хэн амь насаараа дэнчин тавьж, хуулиар олгогдохоо байсан ажлыг хийх гээд зогсохов хэмээн гаальчид хэлдэг болж. Мөнхийн ашиг сонирхол дундуур үнэнчийн гүүр болж байсан арван хувийн урамшууллыг олгохоо больсоноор Монголбанкинд тушаах ёстой алт хууль бусаар хилээр гарч, далд эдийн засагт боломж олгон эх орончдод салаавч өгчээ.Ийм Сангийн сайд байсан цаг дурсамж болон үлдсэн ч хөнөөл нь улам бүр хүрээгээ тэлсээр л байгаа…

 

  1. Б.Чойжилсүрэн Сангийн сайд болов. Тэр гаалийнхантай уулзаад нэг л үг хэлсэн. “Итгэмжит зөвлөхийн 15 хувийн нэмэгдэл хэрэггүй. Та нар өөрсдөө болно биз дээ” гэв.Өөрөөр хэлбэл, он удаан жил ажилласан туршлага,хуримтлуулсан баялаг мэдлэг чинь төрд хэрэггүй. Үүнийгээ өөрсдөө олборлож олж ав гэчихэв.Ямар ч урамшуулал,ажилласан жилийн нэмэгдэл, байр орон сууцаар хангагдах боломж одоо гаальчдад байхгүй. Төрөөс хууль бусаар өгсөн гурав дахь цохилт энэ.

Төрд ажилласны хохь. Авлига ав.авч чадахгүй бол зайл… Мэргэшсэн гаальчин, мэргэжилдээ үнэнч түүгээрээ амьдардаг хүмүүст өгч байгаа дарамт шахалт. Гаалийн төлөвлөгөө дандаа биелдэг. Гэсэн ч ийм нөхдийн шаардлага байхгүй. Энд авлига авч амьдрах ёстой. “Бузрыг оруулж Буяныг гаргаж амьдар” гэсэн далд сануулга аж.

 ЭХ СУРВАЛЖ: АТА.MN

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.