УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫГ ҮНДЭСНИЙ БОДЛОГЫН ХОРООНЫ ДАРГААР ТОМИЛЖЭЭ

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр /2022.10.13/ хуралдаж, даргаараа УИХ-ын гишүүн Д.Ганбатыг томиллоо. Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар даргаа сонгохоос гадна Ардчилсан нам, МАН-ын УИХ-ын бодлого үйл ажиллагаанд хяналт тавих "Сүүдрийн парламент"-ыг удирдах ҮБХ-ны дарга, Тамгын газрын дарга нар сонгогдлоо.
УИХ-ын гишүүн Д.Ганбатын хувьд хоёр дахь удаагаа сонгогдож буй, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар, АН-ын Тэргүүн дэд даргаар ажиллаж байна. Түүнтэй дээрх албан тушаалд Элчин сайд асан Б.Дэлгэрмаа өрсөлджээ.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.