СУРАГЧДЫН ҮДИЙН ХООЛ НЭРТЭЙ БИЗНЕС ЯВАГДАЖ, АРД НЬ ХҮҮХДҮҮД ХОХИРЧ БАЙНА
УИХ-аас 2019 онд баталсан Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгон, санхүүжилтийг нэмэхээр тусгасан. байдаг. Ингэснээр Үдийн цай” хөтөлбөрийг албан ёсоор “Үдийн хоол” болгож 1-5 дугаар ангийн нэг хүүхдэд ногдох зардал 900 төгрөг байсныг 1500 болгон нэмсэн юм. Харин 6-9 дүгээр ангийн үдийн хоолны зардлыг 2022 оны есдүгээр сарын 1-нээс, 10-12 дугаар ангийн хүүхдийн хоолны зардлыг 2023 оноос нэмэхээр болсон. Гэвч өнөөдрийн байдлаар үдийн хоолны асуудал хөндөгдөж эхлээд байна. Шөлтэй хоол, будаатай хуурга, пирошки, салат, жимсний шүүс зэргийг Үдийн хоолонд өгнө гэж сайд, дарга нар ярьдаг. Гэвч бодит байдал тэдний ярьдаг хоол сурагчдад очдоггүй бөгөөд 1500 төгрөгөнд тэдний ярьсан шиг хоол өгөх ямар ч боломжгүй юм. Тухайн асуудлын талаар эцэг эхчүүд гомдол гаргаж сурагчид ч идэх аргагүй хоол өгч байгааг ярьсаар байгаач сургуулийн удирдлагууд багш нар түрээслэгчээ өмөөрдөг сурагтай. Мөн Хоол чинь муухай байна би идэхгүй гэх сурагчийн өөдөөс хохинээ гээд хээв нэг зогсох тогоочид хаа сайгүй боллоо. Ерөнхийдөө бол үдийн хоолондоо цаддаг сурагч байхгүй. Иймэрхүү байдлаар хоол бэлтгэн үйлдвэрлэж сурагчдад өгч байгаа газруудад хараа хяналт дутагдаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн зочилж, “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгох бэлтгэл ажилтай танилцсан юм. Харин энэ үеэр иймэрхүү хоол хийж сурагчдад өгч байгааа хэмээж байсан. Үдийн хоол хөтөлбөрийн 1500 төгрөг сурагч, хүүхдүүдэд бүрэн очихгүй байгаа тухайн асуудлыг хяналтын байгууллагууд анхааралдаа авах цаг болжээ. Хувийн ашиг сонирхолын төлөө сургуультай гэрээ байгуулдаг хоол үйлдвэрлэлийн газрууд ч онширсоор л байгааг анхаараалдаа авна уу?