НҮҮРС ТЭЭВРИЙН КОМПАНИЙН ЗАХИРАЛ ӨӨРИЙГӨӨ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байршин үйл ажиллагаагаа явуулдаг нүүрс тээврийн компанийн захирал өөрийгөө боомилж нас барсан харамсалтай хэрэг гарлаа. 

Хэргийг тодруулбал, энэ сарын 29-ний өдрийн 15 цагийн орчимд тус аймагт ажилладаг Нүүрс тээврийн авто замын 133 дахь килотерт байрлах кемпийн гэрт 38 настай эрэгтэй хүн нас барсан талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлжээ. Хэргийн газрын үзлэг шинжилгээгээр амь хохирогч нь таван ханатай гэрийн тоононоос гэрийн чагтаганы уяагаар боомилсон байдалтай нас барсан байжээ. Талийгаач нь HBDM ХХК ийн захирлаар ажилладаг байсан бөгөөд сүүлийн сард хүлээлгэж өгөх ажлын гүйцэтгэл муу гэх асуудлыг хөндөн ярилцаж байсан гэдгийг эх сурвалж мэдээлж байна.  Дээрх хэргийг Өмнөговь аймаг дахь цагдаагийн газарт материалжуулан шалгаж байна. 

 

 

 

 

 

 

 

 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.