“ХААН” БАНКАНД ХАРИУЦЛАГА ГЭЖ БАЙНА УУ?

Арилжааны банкууд дундаа хамгийн олон харилцагчтай гэгддэг Хаанбанкыг тойрсон асуудал, хэл ам дагадаг болоод нэлээд хэдэн жилийн нүүр үзэж байна.

Харилцагчтай ойрхон хэмээн өөрсдийгөө дөвийлгөдөг тэдний хүнд суртал, хариуцлагагүй байдал энгийн иргэдийн амьдралд асуудал үүсгэсээр. Тухайлбал,Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т ажилладаг нэгэн иргэн тус банкаар дамжуулан цалин хөлсөө авдаг бөгөөд банкны хариуцлагагүйн улмаас цалингаа заавал хонуулж, өнжүүлэн авдаг тухайгаа цахим хуудаснаа онцолжээ.

Тэрбээр “Энэ банкны талаар жаахан юм бичихгүй бол болохгүйнээ!!!
“Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь сар бүрийн 5-нд ажилчдынхаа цалинг тавьдаг бөгөөд ХХБ, Голомт банкууд яг энэ өдөртөө багтаж цалингаа тавьдаг бол мөнөөх хаан банк бол заавал өөр дээрээ нэг хонуулж байж цалин өгөх юм.Одоо ч цалин маань ороогүй л байна.

Өөрсдөө иргэдийн зээл хоног төлөгдөхгүй өнгөрөхөд л бөөн юм болно.Ийм өлөн байхаа болиочээ Хаан банкаа!!!
2016 онд санажийна нээх их мөнгө биш ч гэлээ дансанд 50к байхгүй болохоор нь гайхаад яачуу ийчүү гээд баахан лавласан хаа байсан Завхан аймгийн банкных нь ажилчин татаад хэргэлцэн ч байх шиг, уучлаарай гээд буцааж хийж энтэр, Бас 2,3 сарын өмнө цалин буудаггүй гайхаад эдийн засагчаараа асуулгасан чинь буруу хүний данслуу миний цалинг хийцэн ч байх шиг үнэн хариуцлагагүй хойноос нь цалингаа олж авах гэж 2,3 хоног утасдаж байж нөгөө хүн нь миний дансруу цалинг маань хийсэн шдээ.Залуу хүн болохоор бас хэд гурван төгрөгний зээл төлнөө.

Сарын зээлийн төлөлт хийгдчээд байхад дансанд мөнгө орохоор Илүү мөнгө татчихна.Буцаагаад авая гэхээр дутуу мөнгө эргүүлж өгнө.Бүгдийг нь авая гэхээр бүүр цаашаагаа татчихсан байна боломжгүй уучлаарай….Нэг бус удаа болсон явдал…Үнэн өлөн банкаа…

Саяхан нэг буяны ажил болоод ядаж байхад манайхан ихэнх хүмүүс нь Хаан хэргэлдэг юмуудаа тэгээд буяны ажлын мөнгө хураах боллоо.Тэгээд дансанд баахан хүнээс мөнгө хийсэн юм.Нөгөө айлдаа очих болоод АТМ-с мөнгө гаргуулж авах гэсэн мөнгө байдаггүй.Яав ийв гэсэн дараа сарын төлөлт татчихсан.Айлдаа очих гээд байдаг ёстой үнэхээр эвгүй байдалд орсон шүү.Баахан юм болж байж дутуу мөнгө авсан ёооо нээрээ!!!

За бас зээлийг хүү буурсан байнашдээ Авсан зээлийнхээ хүүг бууруулая гэхээр манайх өөрсдийн зээлдэгч нарынхаа хүүг буулгадаггүй, өөр банкнаас зээл авсан иргэний зээл шилжиж ирсэн тохиолдолд хүүг бууруулж болно ч гэх.

Би хаан банкнаас татгалзаж байна!!!
Та бүхэн маань бас энэ банкны тухай болж бүтэхгүй байгаа зүйлийг дор бичээрэй!” гэсэн байна.

Дээрх иргэний асуудал нэг бус хүнд тохиолддог тухай иргэд сэтгэгдэлээ илэрхийлжээ.

Эх сурвалж:Сэтгүүлч Баярмаа|tac.mn

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.