СЭТГҮҮЛЧИД НЭГДЭН ТӨРИЙН ӨНДӨРЛӨГҮҮДЭД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

Өнөөдөр Төрийн ордны гадна сэтгүүлчид эсэргүүцлээ илэрхийлж байна. Тодруулбал, коронавирусийн халдварын улмаас сэтгүүлчдийг төрийн ордонд тодорхой хязгаартайгаар нэвтрүүлсээр хоёр жилийн нүүрийг үзээд буй. Ингэснээр сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлаж, мөн иргэдийн мэдэх эрх ч хумигдсаар ирсэн.

Тиймээс телевиз, сайт, сонины сэтгүүлчид нэгдэн Төрийн ордонд хөл хориогүй нэвтэрч, мэдээлэл түгээх эрх чөлөөгөөр хангахыг шаардаж, эсэргүүцлээ илэрхийлж байна. Мөн цар тахал нэрэн дор мэдээлэх эрхийг түр журмаар баталгаажуулж хориглосон заалтаа эргэн харах, өөрчлөлт оруулах зэрэг бодит шаардлагуудыг албан бичгээр Төрийн өндөрлөгүүдэд хүргүүллээ.

Сэтгүүлчдийн өнөөдрийн нэгдэж тавьсан шаардлагыг Засгийн газрын хэвлэлийн албаны эрх бүхий албан тушаалтнууд гарч ирж авсан юм. Энэ үеэрээ шаардлагы хариуг намрын чуулган эхлэхээс өмнө биеүүлэх талаас бүх талын арга хэмжээг авна гэдгээ энэ үеэр илэрхийлсэн байна.

 

 

 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.