АРД ТҮМНЭЭ “ӨЛӨН”-ГӨӨР ОНЦГОЙЛЖ,ТОДОТГОСОН САНГИЙН ЯАМ

Хөдөлмөр нийгмийн хамгаалах яамны сайд Д.Сарангэрэл ард түмнийхээ амьдрал, амжиргааг хөлний ултай зүйрлэж олны дургүйцлийг төрүүлсэн бол Сангийн яамны санхүүжилтээр гаргасан и-баримтын талаарх ухуулга сурталчилгааны видео нь ард түмнээ өлөн, зэлмэнгээр онцлов.

Тус ухуулга сурталчилгаанд ӨЛӨН хүмүүс л И Баримт уншуулж сугалаанд азаа үздэг. Тэдгээр өлөн хүмүүсийн наад захын төлөөлөл нь ТҮК-ийн ажилчид юм хэмээн Сангийн яамнаас зарлалаа!

Сангийн яам нь өөрсдийн хэрэгжүүлж буй ажилд идэвхитэй оролцож буй ард түмнээ санаатай ч юм уу, санамсаргүй ч юм уу ӨЛӨН хэмээн онцолсон нь иргэдийн зэвүүцлийг төрүүлээд байна.Засгийн газар, Сангийн яам нь энгийн ард иргэд, татвар төлөгчдийнхөө өмсөх хувцас, идэх хоол, хэрэглэх бараа бүтээгдхүүнээс 10 хувийн татвар авч, шимэгч празит мэт төсвөө бүрдүүлдэг байж, ингэж аашлах эрхгүй юмсан. Татварын мөнгөн дээр дөрөөлж, төрөөс төрсөн тэрбумтнуудыг “үйлдвэрлэж” буй Засгийн газар, Сангийн яамныхан өөрсөддөө дүгнэлтээ хий.
Ард түмнээ өлөн зэлмэнгээр онцгойлж, тодотгосон Сангийн яамныхан “улны айл” нэр томъёог гаргаж ирсэн Д.Сарангэрэл сайдаас ялгарах зүйл алга.
Түүнчлэн, реклам сурталчилгаагаар хүний эрхийг байнга хөндөж зөрчдөг хошин шогийн алиалагчид та бүхэн хэзээ тохижилтынхныг доромжлохоо болих юм бээ? 
ТҮК-ийн ажилчид бол урлагийнхан шиг хэн нэгэн улс төрийн улыг долоож явдаггүй. Тэд улс нийслэлийнхээ цэвэр цэмцгэрт анхаардаг, ажил хөдөлмөрийнхөө хүчээр өнөөгийн амьдралаа босгож яваа ЖИНХЭНЭ БААТАР-ууд шүү, хошин шогийн алиалагчдаа!!!

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.