25 April 2020
10 mins read
159k Views
Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од АНУ-ын оюутны сагсан бөмбөгийн дээд лигт нь тоглодог “Дэйтон”-ы их сургуулиас ирсэн тэтгэлгийн саналыг хүлээн авч буйгаа албан ёсоор зарлалаа. Ингэснээр Америкийн оюутны спортын холбоо (NCAA)-ны дээд лигт тоглох урилга гардаж авсан Монголын анхны тамирчин болж байгаа юм. Улмаар “Дэйтон”-оос драфтлагдан NBA-д тоглох том боломж түүнд ийнхүү бүрдлээ. Түүнд “Dayton”-ы их сургууль болон “Eastern Washington”, “Rutgers”, “Providence” сургуулиуд санал тавьсан ч тэрээр “Дэйтон”-ыг сонгожээ. Түүний сонголтоо хийсэн “Дэйтон”-ы их сургуулиас NBA-д хөл тавьсан цөөнгүй тоглогч бий. Тэднээс хамгийн өндөр амжилтад хүрсэн нь хоёр удаагийн “Бүх одод” П.Жэксон. Өдгөө хамгийн өндөр амжилттай яваа нь “Нью-Йорк Никс” багийн тоглогч О.Топпин. “Аавынхаа үргэлжлэл болох ирээдүйтэй, авьяастай” гэж багаасаа үнэлэгдсэн Ш.Энхийн-Од багаасаа аав шигээ сагсан бөмбөгчин болохыг мөрөөдөн, найман настайдаа эл спортоор хичээллэжээ. Улмаар 11 настайгаасаа хойш тэмцээнд оролцож байгаа юм. 19 настай Ш.Энхийн-Од мэргэжлийн сагсан бөмбөгчин болох мөрөөдөлдөө бага багаар ойртсоор л. Тун удахгүй Монгол залуу NBA-д .........