Г.БААСАН:ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮГЧИД ИРГЭН Ч.МӨНХБАЯРЫН ХЭРГИЙГ ХЭЛЭЛЦЭЖ ШИЙДЭХЭЭС ТАТГАЛЗАЖ БАЙНА

Иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баасан зургаа дахь хэвлэлийн хурлаа хийлээ. Тэрбээр "Давж заалдах шатны шүүгчид Ч.Мөнхбаярын хэргийг шийдэхээс татгалзаж байна. Яагаад нэг прокурорын татгалзлыг яагаад хүлээж авахгүй удаашруулаад байгаа юм бэ. Үүний цаана юу оршиж нуугдаж байна. Сэтгүүлч Ч.Мөнхбаяр хоригдоод долоон сар гаруй хугацаа өнгөрлөө. Гадаадын тагнуулаас их хэмжээний мөнгө авсан гэж ор үндэслэлгүй гүтгэсэн. 

Гэмт хэргийг бүрэн шалгаж тогтоогоогүй. Тодруулаагүй олон зүйл бий. Мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн. Тавдугаар сард давж заалдах шатны шүүх хурал болсон. Шүүх хурлын магадлалдаа маш ноцтой зүйл хийсэн. Тэд энэ хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Энэ нь давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх рүү шилжүүлж Мөнхбаярыг хилсээр шийтгэ гэсэн. Нотлох баримт эргэлзээтэй байхад гэм буруутай гэдэг үндэслэлээр шийтгэж 10 жил өгсөн. Тэгээд давж заалдах шатны шүүхэд хэрэг ирсэн. Тиймээс шүүгчээс татгалзсан. Хүн гүтгэж, өөрөө гэмт хэргээ хамтарч хийдэг прокурортой шүүхэд орохгүй гээд татгалзсан юм. Гэтэл Давж заалдах шатны шүүхээс бидний татгалзлыг хүлээж аваагүй" гэлээ.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.