НДЕГ-ЫН ДАРГА Д.ЗОРИГТЫГ АЛБАН ӨРӨӨНДӨӨ МӨРИЙТЭЙ ТОГЛОСОН ГЭХ ҮНДЭСЛЭЛЭЭР ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨВ

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарсайхан танилцуулав. 

Тэрбээр, Төрийн хяналтыг сайжруулах зорилгоор Ерөнхий сайд дэргэдээ 11-11 төвийг ажиллуулж, төрийн байгууллагуудтай холбоотой гомдол саналыг шуурхай шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна. 

НДЕГ-ын дарга Д.Зоригттой холбоотой гомдол 11-11 төвд ирсэн. Уг гомдол мэдээлэл нь гэрэл зургаар нотлогдсон тул Ерөнхий сайд холбогдох албан тушаалтныг чөлөөлөх үүргийг ХНХ-ын сайдад өгсөн.

Төрийн албан хаагч мөрийтэй тоглохыг хуулиар хориглодог. Төрийн албан хаагч ямар мөнгөөр, ямар хүмүүстэй, хэзээ хаана мөрийтэй тоглосныг шалгах, уг мөрийтэй тоглоомд төрийн өөр албан тушаалтан оролцсон бол хариуцлага тооцох үүргийг ХЗДХ-ийн сайдад өглөө гэв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.