ХААИС-ИЙН БАРУУН ТАЛД МАШИНЫ ЗОГСООЛЛ БОЛГООД БАЙСАН АВТОБУСНЫ БУУДЛЫГ СЭРГЭЭН БАЙГУУЛЖ БАЙНА

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ХААИС-ийн баруун талд машины зогсоол болгоод байсан автобусны буудлыг сэргээн байгуулж байна.

Нийслэлд буй 1,169 автобусны буудлаас 620 гаруйг нь шинэчлэн тохижуулах шаардлагатай байгаа юм. Тиймээс ирэх оноос Францын “JCDecaux” компанитай хамтран шинэ стандартын дагуу бүрэн шинэчилнэ хэмээн нийслэлийн Сургалт, Судалгаа, Олон Нийттэй Харилцах Газраас мэдээлэв.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.